Ажил хайхад амархан боллоо
Хөдөлмөрийн яам Хөдөлмөрийн төв бирж нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем бий болгох төслийг хэрэгжүүлж эхлүүлэв.
Оюутан, сурагчид, ажил хайгч нар, бүх насны хүмүүс энэ шинэ прогаммд орж ажлын байрны зар мэдээг сонирхож хүсэлт илгээж болно. Мөн Хөдөлмөрийн яамны хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн талаар мэдээллийг нээлттэй авах боломжтой боллоо.
Ай Ти Зон ХХК-ын Ерөнхий захирал Н.Баттулга
Шинэ прогамм нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын мэдээллийн сантай онлайнаар холбогдож харилцан мэдээлэл солилцож болохоос гадна иргэн, ажил олгогч байгууллагууд үнэн, бодит, баталгаатай мэдээллийг энэ сангаас авах юм.
Мөн Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn сайт шинэчилэгдэн иргэд ажил олгогчддоо хүрч байна.
Иргэд www.hudulmur.mn сайтад бүртгүүлсэнээр цаг хугацаа, орон зайг хэмнэж өөрийн мэргэжил, мэдлэг, ур чадварт тохирсон ажлын байрыг хайж, сонгох боломжтой харин Ажил олгогчид www.hudulmur.mn сайтад бүртгүүлж хэрэгцээтэй ажлын байрны зараа оруулсанаар тухайн зарласан ажлын байрандаа тохирох мэдлэг, ур чадвар, туршлагатай ажилтныг олж авахаас гадна ажилд орохыг хүсч буй иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын туршлагын талаарх нийгмийн даатгалын сангийн баталгаат мэдээллийг харж болно.
Харин интернет ашиглах боломжгүй бол 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, мөн 142 сум, нийслэлийн 9 дүүргийн 134 хороонд байрлах Е- Бирж буюу цахим биржээс авах боломжтой.
Хөдөлмөрийн яамны хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн талаар мэдээллийг нээлттэй авах боломжтой боллоо.
Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн системийн программ хангамжийг шинэчлэн ажиллуулахаар Ай Ти Зон ХХК-тай хамтран ажилласан бөгөөд 4 сарын 1-ээс эхлэн уг программ хангамжийг туршилтаар ажиллуулж өчигдөр албан ёсны нээлтээ хамтран хийлээ.
Нээлтийн арга хэмжээг МУ-ын ЗГ-ын гишүүн Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав, Ай Ти Зон ХХК-ны захирал Н.Баттулга нар нээж үг хэлсэн бөгөөд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн танилцуулгыг хийж олон нийтэд хүргэж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөрийн төв биржийн 1800-1287,77121288 дугаарын утаснаас авна уу.