“Хүжийн гал" төслөөс дахин "гэрэл түгээлээ"
2014.05.02
“Хүжийн гал" төслөөс дахин "гэрэл түгээлээ"
БНСУ-ын “Жи Си Эс” ТББ-ын Монгол дахь салбар “Орон нутгийн хөгжлийн сургалтын төв”-өөс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны орчим болон 1 дүгээр хороо Нарангийн голын гэрэл цахилгаангүй айл өрхүүдэд өнөөдөр нарны зайн гэрэл тараалаа.
Энэхүү арга хэмжээ нь “Жи Си Эс” ТББ-ын өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Хүжийн гал” төслийн хүрээнд хийгдэж буй ээлжит ажил юм. Нийт Сонгинохайрхан дүүргийн тог цахилгаангүй амьдарч буй сургуулийн насны хүүхэдтэй 135 айл өрхөд олгох бөгөөд энэ удаа тэдгээрээс 60 айлд олгохоор боллоо.
60 айлд олгохоор болсон юм.
Уг төсөл нь сургуулийн насны хүүхдүүдийн сурч боловсрох нөхцлийг сайжруулснаар боловсролыг дэмжих, Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилготойгоор БНСУ-ын Байгаль орчны сан, Лотте их дэлгүүрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа юм.