“Алдаагаа засч чадна гэдэгт итгэж байна”
“Алдаагаа засч чадна гэдэгт итгэж байна”
2014.04.25

“Алдаагаа засч чадна гэдэгт итгэж байна”

Өчигдөр /2014.04.24/ орой ажлын цаг дуусах үед гэнэт зарлагдан хаалттай хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь өнөөдөр олон хүний анхаарлыг татсан асуудал болоод байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасан. Байнгын хорооны шийдвэр маш богино хугацаанд дараагийн үйл явц руугаа шилжиж өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын хоёрт эрэмбэлэгджээ.

Өчигдөр оройноос Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудал сошиал ертөнцийн гол сэдэв болоод байна. Идэвхтэй жиргээчид тооцогддог Х.Тэмүүжин өөрөө “Буруу цагт буруу хүмүүст итгэсэн нь миний алдаа” гэсэн нь өнөөдөр бараг бүх сайтын тэргүүн нүүрэнд тавигджээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ Засгаас эхэлж огцрууулах сайд биш. Тэр алдаа дутагдлаа засч,сургамж авах чадвартай гэж итгэе” гэсэн жиргээ мөн олон хүний анхаарлыг татаад байна.

Эхний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаас хууль, шүүхийн шинэчлэл хэмээн ярьж эхэлсэн Ц.Элбэгдоржийн хэлсэнийг үйл болгож байгаа Хууль зүйн сайд их шинэчлэлийн гараан дээрээ ийнхүү “стоп кран” татахаас өөр аргагүй болж байгаад харамсах хүн олон байна.