Г.Баярсайхан: Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд гоомой хандаж болохгүй
Хууль зүйн байнгын хорооны албыг хашдаг Ардчилсан намын гишүүд Х.Тэмүүжин сайдыг огцрох ёстой гэсэн шийдвэрийг гаргаад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы байр суурийг сонирхов.
- Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Хууль хяналтын байгууллагууд хүнийг заавал цагдаж хорьдог хуучин арга барилаараа ажиллаж байна. Тэгэхээр би бол Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийг анхнаасаа дэмжиж байсан. Энэ шинэчлэлээ үргэлжлүүлээд явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. О.Баасанхүү гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээд сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд санал нэгдсэн.
Үнэхээр тэр О.Баасанхүү гишүүний гаргасан үндэслэлүүд нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй. Үүний дараа л асуудлыг шийдэх хэрэгтэй. Ер нь бол хүнийг ажил хийж байхад урмаар дэмжих ёстой. Огцруулах бол амархан шүү дээ. Санал хураагаад л огцруулчихна. Түүнд хөнгөн гоомой хандаж болохгүй гэж л хэлмээр байна.
-Ардчилсан нам дотроо хуваагдсан. Фракц хоорондын зөрчил ихэссэн гэх яриа үнэн үү?
-Х.Баттулга, Х.Тэмүүжин сайдыг муудалцсан, сайндсан гэсэн янз бүрийн ярианууд гарч байгаа. Тэр бол бүлэг дээр яригддаг асуудал учраас гадагшаа яримааргүй байна.