Татварын орлого эрчимжүүлэхийг үүрэгдэх болжээ
2014.04.30

Татварын орлого эрчимжүүлэхийг үүрэгдэх болжээ

Монгол улсын төсвийн орлого тасалдаад байгаа ч Засгийн газраас их хуралд төсвийн тодотголыг өргөн мэдүүлээгүй байна. Төсөв тасалдсан нь Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаа гэж шүүмжлэх хүмүүс олон байна. хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол улсын төсвийн орлого 25 хувиар тасалдсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Тасалдсан төсөв бүрдүүлэхээр бизнесийн орчинд дарамт учруулан татварын дарамт шахалтыг ихээр үзүүлж байгаа. Үүний хамгийн энгийн жишээ гэхэд сумын цагдаа нарын жолооч нарыг  торгож байгаа торгуулийн хуудаснаас харж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл тасалдсан төсвөө оновчтой бодлогоор биш хяна, цагд, хэрвээ болохгүй бол торго гэсэн зарчмаар бүрдүүлж байгааг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна.

Монгол улсын эдийн засаг уналтад байгаа нь хямарсан Засгийн газрын оновчгүй бодлого, үйл ажиллагаатай холбоотой гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Манай улсын нийт төсвийн 80 гаруй хувь нь татвараас бүрддэг. Тиймдээ ч тасалдсан төсөв бүрдүүлэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт, хяналт шалгалт явуулж холбогдох мэргэжилтнүүдийг орлон бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг удирдлагууд нь үүрэгддэг тухай хэлэх хүмүүс цөөнгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: “Төр өөрөө үүрэг даалгавар гаргаж, төсөв бүрдүүлэх аян зарлаж байна. Заавал торго, шалга, ямар нэгэн юм илрүүл, торгууль тавь, нөхөн төлбөр тавь, төсвийн орлого бүрдүүл гэдэг дээр компанит ажлыг  газар сайгүй өрнүүлж байна шүү дээ. Энэ хэм хэмжээ нь хэтрээд жам ёсоороо явж байсан аж ахуй нэгжүүдэд хүндрэлтэй байгаа. Бизнесийн идэвхжилгүй, нөгөө талаасаа эдийн засагт итгэх итгэл байхгүй болжээ.”

12-р сараас энэ оны гуравдугаар сар хүртэл зөрчил үүссэн жолооч нараас нийт 848 сая 716 мянга гаруй төгрөг төвлөрүүлжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Татвар төлөгчдөө дэмжвэл тэр хэмжээгээр Монгол улсын төсөв, өрхийн орлого нэмэгдэнэ. Гэтэл өнөөдөр татвар төлөгчдөө дэмжсэн биш, хувийн  хэвшлээ дэмжсэн биш,  айлгасан, сүрдүүлсэн, дарамталсан, шалгасан, хянасан энэ бодлогоос болж хувийн хэвшлүүд улам жижгэрч байна. Үүнээс болж Монгол улсын төсөвт өртөг багасч байна. Төсвийн орлого бүрдэхгүй байгаа гол шалтгаан ердөө л энэ болчихсон. Тийм учраас баялаг бүтээгчдээ дэмжсэн, хувийн хэвшлээ дэмжсэн бодлогыг Монголын төр явуулах ёстой.”

Татвар бүрдүүлэхээр ажиллаж байгаа хамгийн энгийн жишээг замын цагдаа нарын жолооч нарт ноогдуулж байгаа торгуулиас харж болохоор байгааг эх  сурвалжууд онцолсон. Зөрчил гаргасан жолооч нарт эрхийг нь хасах, торгох, баривчлах зэрэг арга хэмжээ авдаг бол ЗЦГ-аас ихэвчлэн торгох замаар асуудлыг шийдвэрлэдэг болжээ. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн оны 12-р сараас энэ оны гуравдугаар сар хүртэл зөрчил үүссэн жолооч нараас нийт 848 сая 716 мянга гаруй төгрөг төвлөрүүлжээ.