Д.Баярсайхан: Тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг амьдралд ойртуулмаар байна
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан
2014.04.28

Д.Баярсайхан: Тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг амьдралд ойртуулмаар байна

Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” аяны хүрээнд “Eagle News” телевиз, “News агентлаг”, “Өглөөний сонин” хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян” үргэлжилж байна. Энэ удаа News.mn сайтын сэтгүүлч Ш.Чимэг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхантай ярилцсаныг хүргэж байна

-Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий га­зар шинэ бүтэц, зохион бай­гуулалттайгаар ажил­ла­сан. Өнгөрсөн 1.6 жилийн хугацаанд ямар ажлууд ам­жуулав. Энэ онд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай агентлагт бүт­цийн өөрчлөлт орж, Нийг­мийн халамж үйлчилгээний ерөнхий газрын статустай болсон. Өөрөөр хэлбэл ха­ламжийн чиглэлээр даг­насан үйл ажиллагаа явуул­даг гэсэн үг. 2012 онд орон даяар Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж, нийгмийн халамжийн зо­рилтот бүл­гийг тодорхой болгохыг зорьсон. Үнэн хэ­­рэгтээ хавт­гайр­сан ха­ламж, мөнгө өгс­нөөр төрөөс зайлш­­гүй нийг­мийн халамж хүртэх ёстой зорилтот бүлэг нь бүдгэрчихсэн байсан. Тий­­мээс л хавтгайрсан ха­ламж хэрээс хэтэрлээ гэсэн шүүмжлэл хүртэх болсон.
Харин өнгөрсөн онд нийг­мийн халамжийн сал­барын шинэчлэлийн тойм хөтөлбөр гаргасан. Өнөөгийн нөхцөл байдлыг бодитой харж, тодорхой гурван зо­рилт тодорхойлсон. Тод­руулбал, өөрийн гэсэн байр­­гүй найман салбарыг байр­­тай болгох, ажиллах нөх­ц­лийг сайжруулах, сум, хо­рооны нийгмийн ажилт­ныг чанаржуулах сургалтын хөтөлбөр гаргалаа.
Мөн өрхийн амьжир­гаа­­ны түв­­шин тогтоох суурь су­дал­гааг хийсэн. Бүх сал­­­барын хүрээнд 1538 ир­­гэнийг хам­руулсан мэд­лэгийг дээш­­­­лүүлэх сургалт зохион бай­гуулсан. Дээр дурьдсан газруудаа байртай болгосон. Мөн ажилчид албан хаагч­даа моргейжийн зээлд хам­рууллаа.

-Өрхийн амьжиргааны судалгааг анх удаа хийснээр орхигдоод байсан зорилтот бүлгийг зөв тодорхойлж чадах уу?

-Анх удаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард орон даяар өрхийн амьжиргааны судалгааг хийж, зорилтот бүлгээ тодорхойлох боломж­той болсон. Үндэсний ста­тистикийн газар, яам, тамгын газар, орон нут­гийн удирдлагын байгуул­лагуудаас тодорхой асуулт бүрдүүлж, судалгаагаа хий­сэн. Судалгаа авагчиддаа зориулж гурван төрлийн сургалт зохион байгуулж, нийт 5.9 тэрбум төгрөг зар­цуулахаар төсөвлөсөн. Улсын хэмжээнд 11 мянга 600 хүн ажилласан. Хаалга­наас хаалганд гэсэн зарчмаар маш өндөр түвшний су­далгаанд нийт 2.3 сая орчим хүн хамрагдсан. Цаана нь 500 гаруй мянган хүн хам­рагдаж чадаагүй. Энэ нь гадаадад болон цэргийн албанд мордсон, шүүхийн шийтгэлээр ял эдэлж байгаа, тухайн иргэн судалгаанд хамрагдахыг хүсээгүй зэрэг олон шалтгаантай. Улсын хэмжээнд 768 мянган өрх байдгаас 713 мянга нь судалгаанд хамрагдсан.

-Судалгааны дүн хэзээ гарах вэ?

-Одоогийн байдлаар су­далгаа дуусчихсан, прог­рамчлалын шатандаа яваа. Судалгаанаас гарсан үр дүнг Үндэсний статистикийн хо­рооны суурь судалгаатай харьцуулахад баримжаатай, сайн судалгаа болж гэж дүгнэсэн. Мөн Дэлхийн банк­ны төлөөлөл ирж ба­­тал­­­гаажуулах, нийцэл нь ямар байгаа, алдаатай эсэхийг шалгахад 0.1 хувийн алдаатай гарсан. Олон улсын түвшинд иймэрхүү судалгааг 0.5 ху­вийн алдаатай байхыг хү­лээн зөвшөөрдөг бөгөөд 0.1 хувь байсан учраас богино хугацаанд хийсэн, маш сайн судалгаа гэж дүгнэлт гаргасан.

Бидний хувьд энэ нь су­далгаа авсан хүмүүс маш сайн бэлтгэгдсэнийх гэж бодож байгаа. Су­далгааг цаашид статистик, нийгмийн даатгал, Улсын бүртгэл, орон нутгийн удирдлага, татвар гэх мэт төрийн олон байгууллага ашиглах боломжтой.

Түүнчлэн нийгмийн ха­ламжийн категорчилсон 71 үйлчилгээг багцлах, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, нэг хүнд очих тэт­гэвэр, тэтгэмжийн хувь хэмжээг батлагдаж байгаа төсвийн хүрээнд нэмэг­дүү­лэх зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байна.

-Та дээр зорилтот бүлгээ зөв тодорхойлох тухай хэл­сэн. Судалгааны үр дүн үүнд нөлөөлнө биз?


-Судалгааны дүнгээс ха­рахад өмнө нь халамж авч байсан иргэдийн 50 хувь нь хасагдаж байх жишээтэй. Хүн амын дунджаар 30 хувь нь төрөөс зайлшгүй тэт­гэвэр, тэтгэмж авах шаард­лагатай байгаа юм.  Тиймээс энэ хүмүүст төр ямар бодлого баримталж, яаж ажиллах вэ гэдгийг шийдвэрлэхэд судалгаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Дүнгээ удахгүй Ерөнхий сай­­дад танилцуулахаар бэлт­гэл ажлыг хийж байгаа.

-Зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй ир­­­­гэ­дийг нийгмээс тус­гаар­ласан байдаг. Дэлхийн бу­сад орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш эрх­тэйгээр нийгмийн аливаа үйл ажиллагаанд оролцдог. Тэдний нийгмийн харилцааг хэрхэн тэгшитгэх вэ?


-Нийгмийн хөгжлийн үйлчилгээний хуультай хөг­­­жилтэй орнууд бий. Түүн шиг Нийгмийн хөгж­лийн үйлчилгээг сайж­руулах, стандарттай болох хууль хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, хараа, сонсголын бэрхшээлтэй, сааталтай гээд бүгд өөр стандарттай байдаг. Гэтэл энэ бүхэнд зориулсан сургагч багш, эмчилгээ, үйлчилгээ гэж алга. Тэдэнд зориулсан сургалт, хөгжил, эмчилгээний төвүүд байх­гүй. Харин хөгжингүй ор­нуудад бол хөгжлийн бэрх­шээлтэй иргэддээ зориулсан сур­галтын болон хөгжлийн, эмчилгээний төвүүд байдаг. Энэ туршлагаас бид судалж, стандарт боловс­руулж, хууль санаач­лах шаардлагатай байна. Үйл­чилгээний хувьд төрийн байгууллага нь стан­дарт, шаардлагатай төс­вийг ба­талдаг, төрийн бус бай­гууллага нь гүйцэтгэдэг жи­шиг дэлхийд үйлчилдэг.
Бид ч мөн энэ жишгээр явахгүй бол хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүс жил бүр нэмэгдсээр байна. Ийм хүүхдүүдтэй эцэг, эх манай бай­гууллагад маш их ханддаг. Зориулагдсан багш, нийг­мийн ажилтан алга, байр, төвүүд нь ч байхгүй. Ми­ний хувьд бай­гаа үедээ энэ асуудал руу түлхүү ажил­­лахаар зорилго тавин ажиллаж байна. Гэхдээ бид хууль гаргахгүй. Тодорхой асуудлыг яаманд хүргүүлж, түүгээр дам­жуу­лан Засгийн газар, УИХ-ын түвшинд хүргэнэ.

-Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа жинхэнэ зорилтот бүлгийг тодорхойлж байна. Энэ бүлэгт чиглэсэн нийгмийн хөгжлийн хуультай болж, эрх зүйн орчин хэзээ бүр­дэх вэ?

-Би хугацаа хэлж ча­­дахгүй. Энэ судалгаа суу­рийг нь тавьж өгч байна. Улстөрийн дэмжлэг маш чухал. Хэзээ батлах боломж­тойг УИХ мэднэ. Бидний зүгээс ямар ч гэсэн яамнд асуудлаа тавина. Хэрэв энэ хууль гарч ирвэл маш нарийн стандарттай болох шаард­лагатай. Үүнийг бо­­­ловс­руулахад ху­гацаа ор­но. Ямар ч гэсэн энэ Зас­гийн газрын бүрэн эр­хийн хугацаанд хуультай, стан­дарттай болж чадвал маш том амжилт гэж бодож байна.

-Зорилтот бүлэг тодор­хой болоод ирэхээр төрөөс халамжид зарцуулж байсан мөнгөний хэмжээ багасна гэсэн үг үү?

-Тэр хэмжээний мөнгийг багасгахын тулд 71 нэр төрлийн үйлчилгээг нэгтгэх, багцлана. Ер нь бол нийтээр нь тараадаг байсныг зогсоож зөвхөн зорилтот бүлэгт хүнсний талон тараах, хүүх­дийн мөнгийг сар бүр олгох, Монгол Улсын Ерөн­хийлөгчийн зарлигаар цаат­нуудад сар бүр тэтгэмж ол­гох гэсэн халамжийн тэт­гэмж олгож байгаа.

-Таны хэлж буйгаар тө­рөөс зайлшгүй дэмжлэг авах ёстой зорилтот бүлэг гэж бий. Гэхдээ мөнгө та­рааж, халамжлахаас өөр зохицуулалт хийж болох уу. Жишээлбэл ажлын байраар хангах гэдэг юм уу?

-Миний яриад байгаа Нийгмийн хөгжлийн үйл­чилгээний хууль. Энд бол байрыг нь хувийн хэвшил хийгээд, стандартын дагуу хувийн хэвшилтэй хамтарч ажиллах юм. Дэлхийн бусад оронд бол өгдөг мөнгийг нь багцлаад нэг стандартын да­гуу үйл ажиллагаа явуулах боломжтой төрийн бус бай­гууллагад өгнө. Тэгээд энэ байгууллагаар дамжуулан ажиллах, сурч боловсрох, ажлын байраар хангагдах юм. Жишээлбэл хараагүй иргэдийг массажистаар сур­гаж, ажилд зуучлах, тэр­­­­­гэнцэртэй хүнийг компью­­­терийн мэргэжил эзэм­­­шүүлэн, программ зо­хиох гэх мэт ажлын байр­тай болгодог.

Мөн Мон­голд “Бест-1” гэх мэт хараа­гүйчүүдийн мас­сажист төв байдаг. Энэ төвийн хү­мүүсийг Япон улсад сурал­цуулаад энд ажилд оруу­лаад одоо хүрээгээ тэлж, олон салбартай болсон байсан. Яг энэ мэт байдлаар сургах, стандартыг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй ту­хайн хүнд нь зориулсан хөгж­лийн үйлчилгээ буюу өөрийнх нь авьяас чадварт то­хируулсан үйлчилгээг үзүүлдэг нийгмийн ажилт­нууд байдаг. Тэр нийгмийн ажилтнуудыг төрөөс ца­лин­жуулдаг. Ийм л эрх зүйн орчин, стандартыг батлахын тулд улстөрийн дэмжлэг, санхүүжилтийг хийгээд явах шаардлагатай.

Сүүлийн үед уул уурхай, нүүрс, зэс зэрэгт анхаарлаа хандуулахаас нийгмийн асуудалд анхаар­лаа хан­дуулах нь бага байна. Хэрэв энэ асуудалд төр анхаа­раад эхлэвэл ядуурал багасч, буурна. Нийгмийн хөгжлийн үйлчилгээний хуультай болвол хөгжлийн бэрхшээлтэй иргэд ний­гэм­ших, өөртөө итгэлтэй болох гээд давуу талууд гарч ирнэ.
Үүнээс гадна тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг наад захын амьдралд нь хүрдэг болгомоор байна. Саяхан халамжийн мөн­гийг нэмээд 110 мянган төгрөг болгосон. Энэ мөнгөөр одоогийн ний­гэмд яаж амьд­рах вэ. Гэтэл энэ хүмүүс хөдөлмөр эрхлээд орлого олох бо­ломж­гүй. Тэгэхээр наад зах нь халамжийн мөнгийг нь нэмэх шаардлагатай бай­гаа юм. Энэ мөнгө нь нэ­мэгдээд ирэхээр амьдрал нь эрс сайжраад ирэх юм.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн төв ба­рина гэж тусгасан. Энэ ажил юу болж байна вэ?

-Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагд­сан боловч үүний цаад утгыг нь ойлгох хүн алга. Засаг дарга нар барина, яам барина гээд төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг нь м­э­дэхгүй байна. Гэтэл хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн төв нь усан бассейн, физик эмчилгээний тасагтай байх гээд шал өөр стандарттай.
Хамгийн энгийн нь хаалгаар ороход тэргэн­цэр­тэй хүний шат нь хэдэн гра­дусын налуу байх, хаалга, лифт гээд бүх зүйл өөр өөр стандарттай байдаг.

-Хуульд компаниуд 25-аас дээш ажилчинтай бол нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн заалт байдаг. Энэ хэр хэрэгждэг бол?

-Хөдөлмөрийн хуульд тус­гасан ч хэрэгжүүлдэг газар гэж байхгүй. Хэрэв ажиллуулахгүй бол тор­гуу­лийн мөнгө төлдөг. Хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нэг үе энэ ажлыг хийдэг байсан. Одоо таг болсон. Гэхдээ энэ асуудал Хөдөлмөрийн яаманд харьяа­лагддаг юм.