Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн эмхтгэл, гарын авлагууд хэвлэгдлээ
Эмхэтгэл, ном товхимол
2015.03.26

Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн эмхтгэл, гарын авлагууд хэвлэгдлээ

Төрийн үйлчилгээг иргэдэд  хүртээмжтэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв ТББ 2007 оноос   “Нэг Цонхны Үйлчилгээ” төслийг хэрэгжүүлж 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүрэг, 9 сум, 6 хороонд Нэг Цонхны Үйлчилгээ /НЦҮ/-ний төвийг байгуулсан  нь давхардсан тоогоор 10 сая гаруй иргэд үйлчлүүлсэн чухал хэрэгцээт үйлчилгээ юм.    

Уг үйлчилгээгээр дамжуулан иргэдэд  нийгмийн халамжийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд анхаарч Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар болон  Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв нь  өнөөг хүртэл хамтран ажилласаар  ирсэн. Тухайлбал 2012 онд НЦҮ-гээр нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх ажилтны ажлын байрны тодорхойлолтыг баталж, 2013 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд НЦҮ-ний төвөөс нийгмийн халамжийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжийг тодорхойлох судалгаа болон халамжийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалтын үеэр  НЦҮ-ний талаар мэдээлэл хийгдсэн зэрэг ажлуудыг дурдахад таатай байна.

Түүнчлэн он гарсаар дээрх санамж бичгийн хүрээнд “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслөөс санхүүжүүлэн Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн эмхэтгэл болон ажилтнуудын  албан хэрэгцээнд зориулсан Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн гарын авлагыг хэвлүүлэн  халамжийн үйлчилгээг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье.