Өлзийтөөс Шувуун фабрик хүртэл зам тавина
Өлзийтөөс Шувуун фабрик хүртэл зам тавина
2014.04.15

Өлзийтөөс Шувуун фабрик хүртэл зам тавина

Өлзийт хорооллоос Шувуун фабрик хүртэлх 9.06 км авто замыг концессын гэрээгээр тавихаар болсон байна.

Төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” компани шалгарчээ. Тус компани нь дээрх ажлыг өөрийн хөрөнгө болох 20.5 тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Замыг ашиглалтад оруулсны дараа 2015-2016 онд нийслэлийн төсвөөс санхүүжилт авахаар нийслэлийн Засаг даргатай байгуулсан концессын гэрээнд тусгажээ.