Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга
2014.03.23

10-р сарын 1 гэхэд эхний Авто худалдааны цогцолбор баригдаж дуусна

25 га талбайд автомашин, техник хэрэгслийн худалдаа эрхэлдэг 9 зах ажиллаж байна. Эдгээр захын үйл ажиллагаанаас болоод замын түгжрэл тодорхой хувиар нэмэгддэг. 

Энэ асуудлыг шийдэх авто худалдааны цогцолборын эхний хэсгийг ирэх 10-р сард бэлэн болгох Нийслэлийн ИТХ-ын тогтоол гарсан юм.

Улаанбаатар хотын техникийн захуудыг нэгтгэн 22-ын товчооноос 1.7 км зайд баригдах авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсан. Үүний дагуу Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд эхний ээлжинд барь байгуулагдах зарим бүтээн байгуулалт, арга хэмжээний тухай танилцуулж тогтоол гаргуулсан юм. Уг тогтоолд 10-р сарын 1 гэхэд Улаанбаатар хот дахь авто сэлбэгийн жижиглэн болон зам дагуух худалдаа үйлчилгээг цэгцлэх тухай тусгажээ. 5-р сараас авто зогсоолын дуудлага худалдааг зарлана.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга: “Бүтээн байгуулалтын томоохон ажлыг энэ жил хийнэ.     10-р сарын 1 гэхэд , хашаа,  зам талбай, авто зогсоолуудаа барьж дуусган авто худалдааны цогцолборын төлбөрийг албан ёсоор хурааж үйл ажиллагааг эхлүүлсэн байх ёстой. 10 сарын 1 гэхэд хот дотор ил задгай авто машины сэлбэг худалдаа зохион байгуулагдахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Үр дүнгийн талаар хуралд эргэж тайлагнана.”

Төлбөр тооцоо буюу 18 м кв талбайг 4 сая, 72 м кв талбайг 9 саяар хураамж болгож авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг ИТХ-аас гаргалаа. Авто худалдааны цогцолборыг 3-р сарын 1-ээс зохион байгуулах ёстой. Үнэ тарифыг батлагдсантай холбогдуулаад  авто худалдааны цогцолборын ажил зохион байгуулагдана.  Эхний ээлжинд бид зогсоол хийхийн тулд 7 мянга орчим авто машины худалдаагаар дагнасан худалдаачдад давуу эрх олгож тэдний үйл ажиллагааг эхний ээлжинд дэмжинэ. Дараа нь бүгд оролцох боломжтой.

Авто худалдааны цогцолбор эхний ээлжинд инженер, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, усны суваг холбогдох гол замуудын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай боллоо. Энэ нь хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих бүрэн боломжтой болно. 100 орчим га талбайд 14 мянган авто машины хашаа барьж, харуул хамгаалалтыг зохицуулна. Дараагийн ээлжинд 14 байршилд газрын дуудлага худалдааг зарлахаар болжээ.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжигдсэн тус асуудал 4-р сарын газар зохион байгуулалт, 2014 оны хувьчлалын жагсаалтанд багтсан юм. Өөрийгөө санхүүжүүлэхээр тусгагдсан тус цогцолбор замын түгжрэлийг багасгах, салбар үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.