Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.04

Төрийн албан хаагчид найман цагт ажилладаг болсноор түгжрэл 50 хувь буурчээ

Төрийн албан хаагчид өглөө найман цагт ажилдаа цуглаж байгаа билээ. Хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа дээрх шийдвэрийг үр дүнтэй бодит ажил болсон хэмээн төрийн албан хаагчид хэлж байна.

Энэ шийдвэр гарснаар өглөөний 9 цагийн үед үүсдэг автомашины замын түгжрэл 50 орчим хувиар буурчээ.

Төрийн албан хаагчид өглөө найман цагт ажилдаа ирдэг болох шийдвэр гарч байсан 2012 онд жилд 50 орчим мянган тээврийн хэрэгсэл улсын хэмжээнд бүртгэгдэж байсан судалгаа байна. Энэ судалгаа замын түгжрэлийг зохицуулах шийдвэр гарахад нөлөөлсөн юм. Өнөөдөр улсын хэмжээнд байдаг 150 гаруй мянган төрийн албан хаагч өглөө 8 цагт гацаа түгжрэлгүй ажилдаа ирж байна. Өглөө эрт боссон гэдэг утгаараа ажлын бүтээмж сайтай байдаг байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Эртэч байдал ажилд эерэгээр нөлөөлж байгаа нь харагдсан. Хүмүүс ажил тарах цаг нь наашилж байгаагаас амрах ажиллах цагийн зохицуулахад сайн нөлөө үзүүлсэн гэж бодож байна. энэ утгаараа хөдөлмөрийн бүтээмжид эерэгээр нөлөөлсөн. Манай ажилчид эрт ирэхэд бүтээмж өндөртэй, бие цовоо сэргэлэн байдаг гэж хэлдэг.  

Тэгвэл энэ шийдвэр нийслэлийн тамгын газрын алба хаагчдад үр дүнгээ өгсөн гэж байна. Хамгийн энгийндээ нэг цагийн өмнө тарснаар гэр бүлдээ зарцуулах цаг нэмэгдсэн байна.