Эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах үндэс суурь бий болгох төсөл өргөн барив
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив.
Тогтоолын төсөлд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 19 төрлийн арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганд багтаан хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар Оюу толгой төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилт, гэрээтэй холбоотой асуудал, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортыг дэмжих,санхүүжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, транзит 5 шугам бий болгох ажлыг эрчимжүүлэх, Дархан цаазат хилийн бүсэд газрын тос, занар, байгалийн хийн хайгуул хийх боломжийг бий болгох боломжийг судалж хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг арга хэмжээг 2014 оны Улсын Их Хурлын хаврын чуулганаар багтаан батлуулж, хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалт, валютын дотогш чиглэсэн урсгал нэмэгдүүлэх үндэс суурь болох ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна