МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулган Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх шалтгаанаар царцаагаад буй 234 барилгад хийсэн аудитын шалгалтын дүгнэлттэй танилцсан. Харин энэ үеэр МАН-ын бүлэг ажлын тав хоног завсарлага авсан юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Засгийн газар төсвийн тодотголыг дөрөвдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих байсан, долларын ханшийг 1384-т барина гэсэн ч тодорхойгүй, Аудитынхан авлигажсан эсэхийг тодруулах байсан ч авлигажсан гэдгийг нь тодорхой болгоогүй.
Тиймээс Ерөнхий сайд авлигажсан гэсэн үгээ буцааж авах ёстой. Мөн ажлын хэсэг сайн нягталж ажиллаад, орон нутгийн удирдлага, яам агентлаг нь хувийн хэвшилтэйгээ нягтарч ажиллаагүй байна. Төрийн байгууллагын уялдаа холбоогүй, нэгдсэн ойлголтгүй байгаа учраас Аудитын Ерөнхий газар, ажлын хэсэг дахин ажиллаж, дахин дүгнэлт гаргаж, хамтраад шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тиймээс МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна” гэв.