Нийслэлд шаардлагтай нарийн мэргэжилтнүүдийг Австрийн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.01

Нийслэлд шаардлагтай нарийн мэргэжилтнүүдийг Австрийн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл өнөөдөр Австрийн FHWien Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Австрийн FHWien Их сургуультай хамтран нийслэлд нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх Их сургуулийг  Улаанбаатар хотод байгуулах асуудлаар санал солилцлоо.

Хотын дарга, “Өнөөдөр манай улсын  их, дээд сургуулиудын сургалтын чанар хангалттай хэмжээнд биш байгаа. Тиймээс чанартай сургалттай, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, академик сургуулийг дэмжин Улаанбаатар хотод байгуулах нь маш чухал асуудал юм” гэдгийг онцоллоо.

Австрийн FHWien Их сургуулийн захиргааны албаны дарга Кристиан Кропфитч, “Улаанбаатар хоттой хамтран их сургууль байгуулах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэн,  энэхүү асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар хөтөлбөртэй сургууль байх вэ гэдэг дээр харилцан тохиролцож санал боловсруулах шаардлагатай” гэлээ.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга, 2016 онд нийслэлийн захиргаа хотын баруун хэсэг рүү нүүж шинэ байрандаа орно. Тиймээс хотын захиргааны шинэ байрны орчим шинээр байгуулах сургуулийн барилгыг байгуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ