Яам хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ
Сангийн сайд Ч.Улаан
2014.03.28

Яам хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Сангийн тэргүүн дэд сайд ноён Нгуен Конг Нгиеп тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал  хийж байна.

Энэ үеэрээ БНСВУ-ын төлөөлөгчид Монгол Улсын төсвийн удирдлага, санхүүжилтийн тогтолцооны талаар туршлага судлах, хоёр улсын Сангийн яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сангийн яаманд зочилж, Сангийн сайд, Дэд сайд нартай уулзжээ. Уулзалтаар БНСВУ-ын Сангийн дэд сайд хоёр улсын Сангийн яам хооронд байгуулах санамж бичгийн төслийг гардуулж, Монгол Улсын Сангийн сайд болон Дэд сайд нарыг Вьетнам Улсад албан айлчлал хийхийг урьсан байна.