С.Бямбацогт: Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг 25 хувиар хязгаарлана
Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-ын энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүүн С.БЯМБАЦОГТТОЙ ярилцлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах агуулгатай таны санаачилсан хууль Монголд хэрэгжих нөхцөл бүрдсэн уу. Хөрөнгө оруулалтыг үргээх юм биш үү?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах биш. зохицуулах тухай хууль гэдгийг тодотгоё. Монгол Улсад Гадаадын хөрөнгө оруулалтын гээд 1994 онд баталсан хууль үйлчилж байна. Энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалтад ямар нэгэн зохицуулалт гэж бараг байхгүй. Монголын иргэн, аж ахуйн нэгжтэй адилхан эрх, үүрэгтэй, зарим гои долд бур давуу талтай. Хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг хуулийг баталж мөрдөж байгаа. Гэхдээ үүнийг буруутгах аргагүй. 1994 онд Монголын нийгэм, эдийн засаг ямар хунд байлаа, гадаадын дэмжлэг, туслалцаа, хөрөнгө оруулалт, зээл хэрэгтэй байсан үе. Тэр үед хууль баталснаар Монголд хөрөнгө оруулалт ч орж ирж байсан. Харин өнөөдөр бол нөхцөл байдал өөрчлөгдсөн. Монгол гадаадынхны анхаарлын төвд байна. Хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирж буй. Үүнд ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол үндэсний аюулгуй байдалд нөлөөлөхуйц хэмжээний асуудал үүсч магадгүй юм. Тиймээс л зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлая зохицуулъя, тодорхой болгоё гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль бол ерөнхий хууль байгаа. Үүнийг илүү нарийвчилж байгаа юм.
-Тэгвэл Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөх замаар асуудлыг шийдэж болохгүй юу. Үндэсний аюулгуй байдлыг хангахтай холбогдуулж гэж тодотгох шаардлага байна уу, үгүй юу гээд гишүүд санал хэлж байсан?
-Үндэсний аюулгүй байдлыг хангах гэсэн өгуулбэр чухал уу, үгүй юу гэдгийг хэлэлцуулгийн явцад ярьж болох байх. Яагаад заавал тусдаа хууль байх ёстой юм бэ гэдэгт тодорхой хариулт өгье. Энэ төслийг боловсруулахдаа УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний төв, Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газруудаар нарийн судалгаа хийлгэсэн. Дэлхийн 40 оронтой харьцуулж үзсэн л дээ. Монголтой эдийн засгийн хувьд ижил төстэй, бур хөгжиж байгаа улс орон, газар зүйн байршил гээд тал бурийн харьцуулалт хийсэн. Ардчилал, зах зээл чөлөөтэй хөгжсөн АНУ, Канад, Австрали, мөн ОХУ, БНХАУ гээд олон орон бие даасан хуультай юм байна лээ.
-Тэгвэл энэ хууль батлагдсанаар ямар зохицуулалтууд хийх юм бэ?
-Монголд гадаадын хөрөнгө оруулалт маш их орж ирж байна. Манай баялгийг ашиглан хөрөнгө босгож, эргээд бий болсон ашгаа гадагшаа аваад явчихдаг. Монголд татвараар орсон хэдэн төгрөг л үлдэж байна. Хамгийн аюултай нь нэг зүйлээс олсон ашгийг бусад салбарт ашиггүй байдлаар зарцуулж байгаа явдал. Жишээ нь, хувийн телевизтэй болж байна. Зүгээр л өөрсдөдөө ашигтай мэдээлэл цацахын тулд зардал гаргаад явж байна. Гол нь эрх ашгаа хамгаалахад тэр бүхнийг зарж байна. Үүнийг л тодорхой салбаруудад хязгаарлах юм.
-Стратегийн ач холбогдол бүхий салбар гэж юуг хэлээд байгаа вэ?
-Жишээ нь, төмөр зам байна. Инженерийн суурь дэд бүтэц Монгол Улсын төрийн өмч байнаа гээд хуульчилсан байгаа. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт чөлөөтэй л байгаад байна. Автозам, эрчим хуч, харилцаа холбоо, банк санхүү, хэвлэл мэдээлэл, батлан хамгаалах гээд чухал салбарууддаа гадаадын хөрөнгө оруулалтыг зайлшгүй зохицуулах ёстой. Тэсэрч, дэлбэрэх бодис иргэний зориулаЛтаар үйлдвэрлэж байна гээд нэг л өдөр зэвсэг хийгээд унавал яах вэ. Тиймээс л гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэдэг, зохицуулдаг, мэддэг байх ёстой л гэж энэ төслийг боловсруулсан. Хаана ямар салбарт ямар хөрөнгө оруулалт орж байгааг мэдэх ёстой.
-Эдгээр салбарт ямар хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах саналтай байгаа юм?
-19 салбар бий. Үүнээс нэгд нь 25 хувь хүртэл, бусад 18-д нь 49 хувь хүртэл гэж хязгаарлана. Өөрөөр хэлбэл, бусад хувь нь Монголын талд байна гэсэн уг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн зуун салбараас 19-ийг нь л стратегийн гэж үзэж байгаа юм.
-Монголын тал гэхээр төр болж таарах уу?
-Үгүй. Монголын тал гэдэг нь хувийн компани, иргэн, төр ч ялгаагүй. Шууд л төр давамгайлах гээд байна гэж ойлгож болохгуй.
-Аль салбарт 25 хувь гэж хязгаарлаж байгаа юм бэ?
-Уул уурхай.
-Стратегийн ачхолбогдолтой ордуудын Монголын талын эзэмшил 75 хувь болно гэсэн уг уу?
-Хууль буцаж үйлчлэхгуй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гэрээ хэлцэл нь хийгдсэн төслүүд явдаг шугамаараа л явна. Харин цаашид бий болох нөхцөл байдалдаа үндэслэж урьдчилан сэргийлэх бодлого барьж байгаа юм. Бид ярьдаг ш дээ, дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Мобиком 200 сая ам.доллараа татаад явчихсан. Гэтэл 1100 төгрөг байсан ам.долларын ханш 1700 болж өссөн. Өөрөөр хэлбэл, гадаадынхан Монголд ашиг олох гэж л орж ирдэг болохоос Монгол Улсыг хөгжүүлэх гэж орж ирдэггуй. Харин монголчууд Монголдоо бизнес эрхлэхэд ашиг нь эндээ л уүлддэг. Үндэсний компаниудаа дэмжих, дэлхийд өрсөлдөх чадвартай компани бий болгоход төрийн бодлого дутагдаж байгаа. Үүнийг ч энэ хуулиар давхар бодолцсон. хөгжүүлэх гэж орж ирдэггуй. Харин монголчууд Монголдоо бизнес эрхлэхэд ашиг нь эндээ л уүлддэг. Үндэсний компаниудаа дэмжих, дэлхийд өрсөлдөх чадвартай компани бий болгоход төрийн бодлого дутагдаж байгаа. Үүнийг ч энэ хуулиар давхар бодолцсон.
-Эргээд эхний асуултаа асууя. Уул уурхай дээр 25 хувиар хязгаарлахаар хөрөнгө оруулалт орж ирэх үү?
-Нэг хун болон нэгдмэл сонирхолтой этгээдууд 25 хувь хуртэл гэж байгаа. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх нь нээлттэй. Дэлхийн зуун улсад нэг нэг хувь байхад асуудал байхгуй. Харин нэгд-мэл сонирхолтой этгээдүүд 25-иас дээш хувь авч болохгүй л гэж байгаа. Ер нь тодруулаад хэлэхэд, УИХ өнгөрсөн онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. Энэ үзэл баримтлалд их тодорхой туссан. Юу юуг яаж анхаарах вэ гээд. Тунхагийн шинжтэй үзэл баримтлалыг амьдрал дээр хэрэгжүүлдэг болоход энэ хууль чиглэж байгаа.