С.Бямбацогт: Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, баячууд, олигархитай болох хэрэгтэй
2011.05.11

С.Бямбацогт: Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, баячууд, олигархитай болох хэрэгтэй

УИХ-ын гишүүн С. Бямбацогттой ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалтад хязгаарлалт хийх, хяналт тавих зорилгоор хуулийн төсөл боловсруулсан байна. Гэхдээ гол зорилго нь гэж тодотговол?

-Манай улсын  бүх салбарт шахуу гадаадын хөрөнгө оруулалт их бага хэмжээгээр хийгдэж байна. 1990-ээд оны дунд үед манай эдийн засаг нэлээн хүндрэлтэй байсан. Энэ ч утгаараа гадаадаас хөрөнгө татах шаардлага гарч бизнес эрхлэх таатай орчинг нь хуулиар бүрдүүлж өгөх төслийг 1994 онд баталсан. Мөн улс орноо дэлхийд таниулах шаардлага ч байсан хэрэг. Гэхдээ энэхүү хуульд хөрөнгө оруулалтыг зохицуулах бодлого байгаагүй. Зөвхөн татварын болон бусад төрлийн хөнгөлөлт эдлэх л заалттай.Тухайн үед баталсан уг хуулийг буруу гэх арга байхгүй л дээ. Нийгэм эдийн засгийн орчин хүнд байсан юм хойно. Харин 2000 оноос хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өнөөдөр Монгол Улсыг сонирхохгүй орон гэж бараг алга.Тэр чинээгээр хөрөнгө оруулалт ч их байгаа. Одоо үүнд ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол Үндэсний аюулгүй байдал алдагдаж ч болзошгүй байна.Тиймээс Үндэсний аюулгүй байдлыг хангахад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийдөө асуудлыг нарийвчлан авч үзэх л зорилготой.

-Хөрөнгө оруулагч тал, дотоодын компани хоёр татварын хөнгөлөлт эдлэхдээ ч өөр байдаг?

-Тийм. Гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын компани хоёрын хооронд маш их ялгаа гарч байна. Манай улсын аль нэг салбарт хөрөнгө оруулан ажиллаж байгаа бусад улсын аж ахуйн нэгж маш их давуу эрх эдэлж байхад дотоодынхонд тиймэрхүү хөнгөлөлт огт алга.Уг нь, дотоодын үйлдвэрлэгчээ дэмжих хэрэгтэй байна. Бусад улсын томоохон хөрөнгө оруулагч манай улсад мөнгө хийгээд өөрийн орон руу хөрөнгө оруулж байна. Манай эдийн засагт ямар ч ашиггүй. Харин дотоодын компани хэзээ ч гадаадад хөрөнгөө байршуулж, тухайн улсын эдийн засгийг дэмжихгүй шүү дээ. Зөвхөн өөрийн улсад татвараа өгч, эдийн засгийн эргэлтэд оруулна. Нэг жишээ хэлмээр байна. Өнгөрсөн онд болсон дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын үед Японы хөрөнгө оруулалттай "Мобиком" корпораци багагүй хэмжээний ам.долларыг татсан нь манай төсөвт цохилт өгсөн. Ам.долларын ханш 1200 төгрөг байснаа огцом өсөж, бараа бүтээгдэхүүний ханш ч нэмэгдсэн. Хэрэв дотоодын компани байсан бол ийм зүйл гарахгүй л байлаа.

-Удахгүй томоохонтөсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгөшаардлагатай болно.Гэтэл манай улсынэдийн засаг тэрхэмжээний хөрөнгөгаргах боломжгүй.Магадгүй  хөрөнгөоруулалтад хязгаартавьснаар асуудалүүсэх байх?

-Тийм зүйл гарахгүй болов уу. Монголчууд баялгаараа дэлхийд данстай болсон улс. Иймд хөрөнгө мөнгөний асуудал дээр санаа зовоод байх зүйлгүй. Баялгаа  үнэлж санхүүгийн асуудлаа зохицуулж болно.

-Хэвлэл мэдээллийнсалбарт ч хуулийнзохицуулалт хийжөгөх талаар ярьжбайсан?

-Үүнийг зайлшгүй хийх шаардлагатай. Нэг сонин, телевизэд хөрөнгө оруулж өөрийн болгочхоод ашиггүй байсан ч өөр зүйлээс олсон мөнгөөрөө тэтгэж, сайн зүйл хийж байна хэмээн бизнесийн арга хэрэгслээ болгон иргэдийн тархийг угаах аюул бий. Энэ нь, эрх ашгаа хамгаалж буй хэрэг. Нийгэмд үнэн бодит мэдээлэл хүрэхгүй бол хүн бүхэн гарч буй зүйлд итгэж л таарна. Иймд зайлшгүй хязгаарлаж, зохицуулах хэрэгтэй байгаа юм. Ер нь, дээрх асуудлуудыг нарийвчлан тусгахгүй бол ирээдүйд ямар нэгэн аюул гарахыг үгүйсгэхгүй.

-Чухам ямар?

-АНУ, Австрали гэх мэт уул уурхай хөгжсөн томоохон улс орон хөрөнгө оруулалтаас үүдэн ямар нэгэн асуудал гарвал цэргийн хүчээ оруулах хуультай юм билээ. Магадгүй бид энэ ч болохгүй, тэр бүтэхгүй нь гээд шууд зогсоовол ирээдүйд хор уршиг гарах нь тодорхой. Мөн таатай орчин бүрдүүлнэ гээд суугаад байвал гадаадын томоохон санхүүгийн байгууллага манайд салбараа нээж, уул уурхайн салбарт их хэмжээний зээл олгочихлоо гэж бодъё. Гэтэл эргэн төлөх боломжгүй болонгуут тухайн газрыг барьцаалан авах ч эрсдэлтэй. Иймд дээрх зүйлийг гаргахгүй байх үүднээс л хууль гаргах гээд байгаа хэрэг.

-Дотоодын компаниадэмжинэ гэж та хэлсэн. Хэрхэн дэмжихшаардлагатай бол?

-Хууль батлагдсанаар дэмжих  эхний  алхам нь болно.Үүний дараа шат дараалалтайгаар  ажил хийгдэх байх.

-Гэхдээ манай захзээл жижиг, хоёр гүрний  дунд оршдогболохоор үйлдвэрлэл хөгжих боломжгүй байх шиг?

-Бид  хэрэгцээт  бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор авч байгаа. Харин үлдсэн хувийг нь өөрсдөө үйлдвэрлэдэг. Хоёр их гүрний дунд оршдог, зах зээл жижиг гээд гар хумхиад суух нь буруу. Гадаадад бараагаа гаргахаасаа илүү дотоодын хэрэгцээгээ хангадаг болох нь эхний зорилт. Цаашид компани, үйлдвэрлэгчдээ хөгжүүлж, чадавхжуулах хэрэгтэй байна. Ер нь, дотоодын баячууд, олигархитай болох нь зүйтэй.Тэд хөрөнгөө аваад гадаадад очоод эдийн засагт нь хандивлахгүй шүү дээ.

-Хууль батлагдсаныдараа тогтвортойбайдлын гэрээ хийгдсэн, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компаниудын гэрээнд өөрчлөлт оруулах уу?

-Тийм зүйл огт хийхгүй. Өмнө нь, хийгдсэн гэрээнд хамаарахгүй. Харин цаашид хийх гэрээ, хөрөнгө оруулалтад л хязгаар тавих болно. Энд нэг зүйл хэлэхэд олон зуун салбар дундаас 19-ийг нь онцолж авсан байгаа. Мөн ганцхан салбарын буюу стратегийн ордод хийсэн гэрээг эргэн харах заалт оруулах юм. Ерөнхийдөө гадаадынхан  49  хувиас  илүү хэмжээг 19 салбарт эзэмшихгүй гэсэн үг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.