И.Нарантуяа: Хүүхдийн асуудал, ар гэрийн асуудлын хувьд нэлээд хүнд байдалтай байдаг эмэгтэй байна
Өнгөрсөн өвөл 7 настай хүүгээ аав нь хүйтэн мэсээр гэмтээж, олон нийтийг цочирдуулсан. Тэгвэл хүүхдээ хүчирхийлсэн аавын жишээ дахин нэгээр нэмэгдээд байна. төрсөн хүүхдүүдээ зэрлэгээр тамлан зовоож байсан иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэллээ.
Авга эгч нь дүүгээ 3 жилийн турш гаднах амбаартаа хорин дарамталдаг, эцэг нь 7 настай хүүдээ мэс хүргэж яргалдаг. Багш нь хүүхдээ зодож дээрэлхдэг гэх мэт хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэргүүд ар араасаа хөвөрсөөр байна. Тухайлбал : Өнгөрсөн баасан гаригийн шөнө буюу 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгэн иргэн нөхөр нь бага насны хүүхдээ хазаж зодож, гэмтээдэг байсныг хүүхдийн төлөө үндэсний төвд мэдээлж, тусламж хүссэн байна.
Тодруулбал: Ээжийг нь хичээлдээ явсан хойгуур эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож тамладаг байсан байна. Улмаар тус хэргийг СБДүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа юм.
ХТҮГ-ын дарга И.Нарантуяа: “22-ны өдөр манай хүүхэд хамгааллын үйлчилгээний газрын даргад мэдэгдсэн байсан. Хүүхдийн асуудал, ар гэрийн асуудлын хувьд нэлээд хүнд байдалтай байдаг эмэгтэй байна. Хүүхдийн асуудалд төрсөн эцэг нь байна.
Хүүхдэдээ балмад байдлаар ханддаг асуудал ганцхан энэ удаа бус, удаа дараа болж байгаа асуудал. Ээж нь гэр бүлийн асуудал учраас үүнийг тухай бүрт нь хэлдэггүй байсан. 8 настай хүүхэд өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, сургууль соёлд явдаггүй. 70-р сургуульд тодорхой хэмжээгээр боловсрол эзэмшдэг. 93-р сургуульд 11 настай хүүхэд, мөн 2 настай хүүхэд байгаа.”
Одоогоор хохирогчдын болоод хүчирхийлэгчийн талаар албаны хүмүүс нууцалж байна. Зөвхөн хүчирхийлэгчийн ам бүл 5. 2-11 насны 3 хүүхэдтэй. Байнга эхнэр хүүхдээ зодож дарамталдаг байсныг гэр бүлийн хүн нь нууцалж тэвчдэг байсныг ХТҮГ-аас мэдээлж байна. Одоогоор хүүхдүүдийг ХТҮГ-ын асрамжийн төвд хамгаалалтад авчээ.
Мөн хүүхдүүдийн эмчилгээний мөнгийг ХТҮГ-аас бүрэн даана гэдгээ И.Нарантуяа дарга ийн ярьж байна. Мөн хүүхдэд өмгөөллийн үйлчилгээг хүчирхийллийн эсрэг үндэсний төв үзүүлэхээр болжээ.
“Ээж нь өдөр тутмын амьдралаа авч явдаг эмэгтэй. Ажлаа таслахгүй үргэлжлүүлэх шаардлагатай байгаа учраас бид 2 хүүхдийнх нь асуудлыг хэвийн хэмжээнд орох хүртэл өөрийнхөө төвийн асуудлаар шийдье гэдгээ ярьсан.
Өөрөө хэвийн хэмжээнд ортол гэрээсээ явах боломжгүй байхгүй. Бид бол 3 хүүхэдтэй байна. бид гэртээ байхаа хэлсэн. Гэхдээ манайх 2 хүүхдийнх нь асрамжийн болон өмгөөллийн асуудлыг шийднэ. Эцэг, эхээс гадна бид хүүхдийн асуудлыг хүүхдийн төлөө байгууллага гэрч, хариуцагчийн хувьд харилцаж ажиллая гэдгээ тохирсон.”
Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл ил тод хэлбэрээр байсаар байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 433 хэрэг ЦЕГ-т бүртгэгджээ.
Сүүлийн үед зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд биш, манай ахмад настнууд ч их хэмжээгээр гэр бүлийн дарамтад орох асуудал байгаа.
Үүнээс 54.8% нь Нийслэлд, үлдсэн нь орон нутагт үйлдэгдсэн байна. харин хохирогчдын 90 гаруй хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг байна. энэ мэтчилэн хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа хүүхдийг хамгаалах ёстой байгууллагууд араас нь шуугидаг бус урьдчилан сэргийлж хамгаалдаг байхыг хохирогчид хүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн хохирогчийн дүүрэг, хороодын нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжилтэн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллаж хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө хамгаалдаг байх учиртай.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд тооцох хариуцлагын тогтолцоо манайд сул байгаа юм. Хүүхэд сэтгэл санааны хувьд хэрхэн хохирч байгааг харгалзан буруутай этгээдэд хуулийн хүрээнд цөөн хэдэн төгрөгийн торгууль ноогдуулах, эсвэл саатуулах төдийхнөөр хариуцлага тооцож байна. Иймээс энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг баталж дагаж мөрдөх нь чухал байгаа юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: СБДүүрэгт болсон энэ хэргийн асуудал ,Орхон аймагт цэцэрлэгийн багш нь хүүхэд зодсон хэд хэдэн асуудлууд байна. Орхон аймагт ХТҮГ-аас хүүхдийн эрхийг хамгаалах ажилтныг, хэвлэл мэдээллийн ETV телевизийн сурвалжлагчтай хамт явуулсан.
Газар дээр нь очиж, асуудлыг шалгаж мэдээлж нийтэд бодит мэдээллийг хүргэе. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах ажилтан очоод хууль эрх зүйн үүднээс очиж, хууль эрх зүйн үүднээс шалгаж эргэж танилцуулахаар явсан. Нөгөө талаас гэр бүлийн хүрээнд явагдаж байгаа хүчирхийлэл урд нь өмнө нь ч байсан, одоо ч байгаа,цаашид ч энэ хүчирхийлэл нэг хэсэгтээ алга болохгүй.
Энд бид хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг яаралтай боловсруулж гаргахаар ажиллаж байгаа. Хаврын чуулганаар энэ хуулиудыг өргөн барина. Манай хууль, цагдаагийн байгууллагын үзэж байгаагаар энэ хэргийн хүрээнд үйлдэгдсэн аливаа хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэггүй. Энэ бол гэр бүл, ах дүү, аав ээжийн хооронд болсон асуудал. Хэрэг биш. Та нар өөрсдөө дотооддоо зохицуул гэдэг. Энэ байдлаас болоод ухамсар мөчид хүмүүс улам гаардаг. Тэр этгээд цагдаа дээр очоод хариуцлага хүлээх бус, хууль хяналтын байгууллага ямар намайг тоох биш гээд гэр бүлээ улам их дарамталдаг.
Сүүлийн үед зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд биш, манай ахмад настнууд ч их хэмжээгээр гэр бүлийн дарамтад орох асуудал байгаа. Тиймээс бид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг яаралтай өргөн барьж батлуулах, энэ үйлдлүүдэд тооцох хууль хяналтын асуудлыг нэлээд чангатгах зорилгоор хуулийн төслийг боловсруулж байгаа.”