
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.03.14
Перу улсад 90 хүртэл хоногоор визгүй зорчдог боллоо
Улаанбаатар хотноо өнгөрсөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Перу Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 13-наас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Уг хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон БНПУ-ын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэн зургаан сарын хугацаанд 90 хүртэл хоног тус тусын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой болж байна.