
2025.04.29
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг визний бодлогоо зөөлрүүлэхэд анхаарна гэв
Өчигдөр, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa болон Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа.
Уулзалтын үеэр талууд эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорих шаардлага үүссэн иргэдийн визний шийдвэрлэгдэх хугацаа удаашралтай байгаа талаар болон хил дээрээс иргэд буцаагдаж байгаа асуудлаар санал солилцов. Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг визний бодлогыг зөөлрүүлж, дахин хянан үзэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын зүгээс удаа дараа тавьсан хүсэлтүүдэд дорвитой арга хэмжээ авч чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн, БНСУ-ын Элчин сайдад холбогдох үүрэг чиглэл өгсөн бөгөөд Үндэсний Ассамблейгаас эдгээр асуудлуудад тууштай анхаарч ажиллахаа мэдэгдлээ.