УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.02.14

С.Эрдэнэ: Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудалд судалгаатай ажилласан

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр зочны цагаар тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар ярилцахаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

- Энэ онд бага орлоготой иргэдийн цалинг доод тал нь 30 хувь түүнээс гадна цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх шаардлага байгааг иргэд, төрийн бус байгууллага болон зарим гишүүд хэлж байна. 2014 оны хувьд боломж байгаа юу?

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудалд нилээн судалгаатай ажилласан. Тэтгэврийн нэмэгдлийг хуучин хувь тооцдог байсан. Харин энэ удаад мөнгөн дүнгээр тооцсон. Энэ нь  тэтгэвэр авагчдын хувьд шударга тэнцвэртэй байдлыг хангах боломжийг бүрдүүлнэ хэмээн нэмэгдлийг хийсэн. Үндсэндээ тэтгэвэр авагчдаа гурван үед хуваасан. Нийт тэтгэвэр авагчдын 63.7 хувийг 200-с доош төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс эзэлдэг.

Үүнийг 27 мянган орчим төгрөг буюу 15.4 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 207.300 болж өссөн. Энэ нь 2013оны 12 сарын байдлаар инфляцийн түвшин 12,5 хувьтай байсан үүнтэй харьцуулан харахад 2.5 хувиар илүү нэмэгдэл өгсөн. Төсөвт суусан нийт 90 тэрбум төгрөгөө 300 мянга гаран тэтгэвэр авагчиддаа тэтгэврийн хэмжээнд тааруулж нэмэгдлийг хуваарилсан. 4-15 хувиар тэтгэвэр нэмэгдсэн байгаа.

Эдгээр иргэдийн тэтгэвэр 29 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ингэснээр эдгээр тэтгэвэр авагчдын нэмэгдэл 15.4 хувьтай байгаа.

Үүнд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцолтын тухай хууль хэрэгжсэнээр 32 тэрбум төгрөгийн мөнгийг төсөвт батлуулсан. Үүнд нийгмийн даатгалаас тэтгэвэр авагч 64.300 иргэн хамрагдсан энэ нь нийт тэтгэвэр авагчдын 20 хувь гэсэн үг. Эдгээр иргэдийн тэтгэвэр 29 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ингэснээр эдгээр тэтгэвэр авагчдын нэмэгдэл 15.4 хувьтай байгаа.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцолтын тухай хуулийн хэрэгжилтээр давхар нэмэгдэл явж байгаа. Эдгээрийн харах юм бол 65 мянган иргэдэд 30.8-иар нэмэгдэж байгаа. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа нийт 12,700 иргэний тэтгэврийн нэмэгдэл 66.2 хувиар нэмэгдэж байгаа үзүүлэлт нь их өндөр юм. Энэ бол ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон үр дүнд нэмэгдэж байгаа нэмэгдэл юм.

 Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс ....