УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.02.14

Л.Энх-Амгалан: Тэтгэврийг 27 мянгаар нэмсэн нь чамлалттай дүн

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд болон, ХАХНХ-ын сайд нар тэтгэврийн дундаж нэмэгдэл 15 орчим хувь байгаа гэж мэдэгдсэн юм. Гэвч Сайд нар худаа ярилаа гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэж байна.

Тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар засгийн газрын тогтоолд өөр дүн байгаа гэдгийг гишүүн Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд дуулгалаа.

Засгийн газар өнгөрсөн 1-р сарын 18-нд 15 тоот тогтоол гаргасан байна. Энэ тогтоолд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн албан хаагчдын 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 27 мянган төгрөгөөр, 600 мянга хүртэлх тэтгэврийг 22 мянган төгрөгөөр, 600 мянгаас дээш тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 2-р сарын нэгнээс эхлэн тооцож олгохыг ХАХНХ болон Сангийн сайд нарт даалгажээ.

Үүнээс харахад тэтгэвэр 3-15 хувь нэмсэн байна. тиймээс засгийн газрын хэлээд байгаа тэтгэврийг 15-30 хувиар нэмсэн гэдэг худал тооцоо байна хэмээн МАН-ын гишүүд тооцоо хийсэн байна. Цалин тэтгэврийг нэмэх асуудалд засгийн газар хойрго хандаж эхэлсэн. Цөөнхийн бүлгийн шаардлагаар сар шинийн босгон дээр тэтгэвэр нэмсэн ч энэ нь хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлэхээр байж чадсангүй хэмээн МАН-ын бүлэг үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Саяхан цагаан сарын өмнөхөн УИХ дахь МАН-ын бүлэг  цагаан сарын өмнө цалин тэтгэвэр нэм гэсэн шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг хүлээн авч засгийн газар тэтгэвэр нэмсэн байна.

25-30 хувийн инфляцитай сүүлийн жилийн хоёр жилийг нөхөх ёстой цалин тэтгэврийн нэмэгдэл байх ёстой ч уялдуулж нэмж чадсангүй гэсэн байр суурьтай байна.

Гэхдээ үнийн өсөлттэй уялдуулж нэмсэнгүй. Харамсалтай нь 2013 оны гүйцэтгэлээр инфляци 12.5 хувьтай, 2012 оны гүйцэтгэлээр инфляци 13 хувьтай гарсан байна. 25-30 хувийн инфляцитай сүүлийн жилийн хоёр жилийг нөхөх ёстой цалин тэтгэврийн нэмэгдэл байх ёстой ч уялдуулж нэмж чадсангүй гэсэн байр суурьтай байна. Нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 60 орчим хувь нь 180.300 төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ үнэ 27 мянгаар нэмэгдэж байна гэдэг бол чамлалттай дүн.

Цалин тэтгэврийг дор хаяж 25-30 хувь нэмэх ёстой гэсэн шаардлагыг цөөнхийн бүлэг тавьсан. Энэ нь инфляцийн түвшинг харгалзан тооцсон гэнэ. Гэвч засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж үнийг барьсан гэсэн тайлбартай цалин нэмэх асуудлыг хойш тавьж байгаа. Үнэндээ бол үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүн өгөөгүй юмны үнэ өссөөр байгаа хэмээн гишүүн хэллээ.