С.Одонтуяа: Бид гэр бүлдээ зайлшгүй анхаарал тавих ёстой
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.01.28

С.Одонтуяа: Бид гэр бүлдээ зайлшгүй анхаарал тавих ёстой

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаад байгаа “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүд хэлэлцсэн.

Цаашид УИХ-ын хэмжээнд багагүй маргаантай өрнөж мэдэх “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүдийн олонх үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод хуулийн төслийг шилжүүллээ.

“Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг санаачлагч долоон гишүүний нэг УИХ-ын гишүүн С.Одонтуяатай энэхүү хуулийнх нь талаар ярилцлаа.

-Юун түрүүнд та нэр бү­хий УИХ-ын ги­шүүдийн хамт “Хамтын тэтгэврийн ту­­­хай хуулийн төсөл”-ийг санаач­лан УИХ-д өргөн барьж хэ­лэлцүүллээ. Энэхүү хуу­лийн үндэслэл болоод үзэл баримт­лал, ач холбогдол, агуул­гын талаар та юу хэлэх вэ?

-Тиймээ, “Хамтын тэт­гэв­­­­­рийн тухай хуулийн тө­сөл”-ийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ж.Батзандан, Л.Эрдэнэ­чимэг бид нар са­наа­чилж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.

Манайд Тэтгэврийн даат­галын өнөөгийн тогтолцоог ха­гас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, “Тэтгэврийн даат­галын шимт­гэлийн нэрийн данс”-ны аргыг хэрэглэх хам­гийн нааштай хувилбарыг сон­гон ажиллаж байгаа боловч 1960 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн хүмүүсийн ажилласан бүх хугацаанд төлсөн байвал зохих шимтгэлийг нэрийн дансанд байршуулсан мөнгөн хуримтлал байхгүй байна.

“Хамтын тэтгэврийн ту­хай хуулийн төсөл”-ийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь “бурхан болооч”-ийн авч байсан тэтгэврийг 50-100 хүртэлх хувийг авдаг байхаар давхар олгогдох юм.

Энэ хууль нь өөрөө ахмад наст­­­­­­ны нийгмийн хамгааллыг сайжруулахын зэрэгцээ тэднийг аливаа эрсдлээс урьдчилан сэр­­гийлж байгаагаараа ач хол­богдол өндөртэй “хүмүүн­лэг” хууль юм.

хуульд зааснаар то­дорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлч­лэхгүй байх тохиолдол байна.

Гэхдээ хуульд зааснаар то­дорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлч­лэхгүй байх тохиолдол байна. Өөрөөр хэлбэл хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй бо­­ловч хуульд заасан зарим шаард­­лагыг хангаж байгаа хувь хүн, улсад ажил, хөдөлмөр эрх­лээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд энэ хуульд хамрагдахгүй байх хуу­лийн заалт энэхүү хуульд то­дорхой орсон байгаа. Ер нь аль ч улс оронд тө­рийн ан­хан шатны нэгж бол гэр бүл байдаг.

Төрөө бат бөх байлгая, улс орны тогтвортой, найдвартай хөгжлийг хангая гэвэл бид гэр бүлдээ зайлшгүй анхаарал тавих ёстой юм. Манай Улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд, үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа тухай албан ёсны статистик судалгаа байна.

Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн про­­цесс хурдан явагдагтай шууд холбоотой юм гээд хэл­чихэд нэг их бу­руудахгүй болов уу. Үүнээс ах­мадуудаа сэргийлэх зорилгоор “хамтын тэтгэврийн” асуудлыг цаашид бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хамтын тэтгэврийн тухай хууль үйлчилснээр цаа­шид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн ги­шүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьд­рах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал агуулгын ач холбогдолтой хууль гэж бид харж байгаа юм.

-Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөр­гөөр нөлөөлөх үү. Энэ та­лаар зарим улстөрчид төсөвд дарамт бий болно гэж хараад байх шиг байна?

-Хамтын тэтгэврийн ту­хай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тог­толцоонд сөр­­гөөр нөлөөлөх байдал үүсэх­гүй. Энэхүү хуулийн төслийг Үндсэн хууль, Нийгмийн даат­­­­­галын тухай хууль, Нийг­мийн даатгалын сангаас олгох тэтгэ­вэр, тэтгэмжийн ту­хай хууль­тай нийцүүлэн боловс­руулсан. Өөрөөр хэлбэл бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрч­лөлт оруулах шаард­ла­гагүй гэж ойлгож бол­но.

Түүнч­лэн “Тэтгэврийн даат­галын сан”-д 2030 он хүртэл ямар нэгэн дарамт бага гарна гэж бид урьдчилан харж байгаа.

Уул уурхай, ашигт малт­малын эх үүсвэрээс орж ирэх “Баялгийн сан”, “Хүний хөгж-лийн сан”-гийн хуримтлал бод­логын төвшинд эдийн зас­гийн нийгмийн хамгааллын тодорхой асуудлуудыг шийдэх хэмжээний хуримтлалуудыг бий болгож чадна гэж хууль санаачлагч бид өөдрөгөөр төсөөлж байгааг нуух юун.

Мөн аль ч орны иргэд нийг­­­мийн даатгалд төлсөн шимт­­гэлээ хуримтлалын зарч­маар өсгөж настай болохоороо тэтгэв­рээ бүрэн эргүүлэн авах хүсэлтэй байдаг. Үүнийг хө­хиүлэн дэмжих, нийгмийн даат­­галын хуримтлалыг эдийн засгийн оновч­той бодлогоор ар­вижуулах, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах нь төрийн бодлогын өөрийнх нь гол зорилго байх ёстой гэж би хувьдаа ойлгодог.

-“Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл” хэрэгжсэнээр энэхүү хуулийн хүрээнд хэч­нээн иргэд хамрагдахаар байгаа вэ?

-Бидний судалгаагаар 10-аас дээш жил хамт амь­дар­сан, гэр бүлийн баталгаатай, дундаа­саа үр хүүхэд төрүүлэн өс­гөсөн, 20-иос дээш жил нийг­мийн даатгалын шимтгэлээ төл­сөн хамтын тэтгэвэр авах бо­лолцоотой иргэний тоо 76 мянга орчим гэж тооцоолж байгаа юм.

Тиймээс хавтгайрсан ха­ламжийг цэгцлэх ажлын хү­рээнд мөнгө өгдөг бодлогыг цэг­лэж, иргэд рүүгээ чиглэсэн нийгмийн хамгааллын бод­логыг зөв тодорхойлъё гэсэн чиг­­лэл барьж ажиллаж байна.

-Хуулийн төслийг са­наач­лан, боловс­руулахдаа бу­сад улс орны жишээг судлав уу?

Хүн амын хөгшрөл хурдацтай нэ­­мэгдэж байгаа Европын бо­лон Өмнөд Америкийн олон орнуудад тэтгэврийн ши­­нэч­лэлийн бодлогыг тууш­тай хэ­рэгжүүлсэн байдаг.

-Нэлээн олон орны даат­галын хуулийг судалсан. Хүн амын хөгшрөл хурдацтай нэ­­мэгдэж байгаа Европын бо­лон Өмнөд Америкийн олон орнуудад тэтгэврийн ши­­нэч­лэлийн бодлогыг тууш­тай хэ­рэгжүүлсэн байдаг.

Зүүн европ, Скандиновын ор­нууд, Польш, Казакастанд гур­ван түвшинт тэтгэврийн тог­толцоонд, Өмнөд Америкийн Чили, Аргентин, Перу, Ко­лумби зэрэг улсад цэ­вэр ху­римт­лалын тогтолцоонд шил­жих алхмуудыг амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлж бай­гаа тухай олон жишээг энд өгүүж болно л доо.

-Мөн Монгол Улсын иргэд гэр бүлээрээ гадаадад амь­дарч байгаа тохиолдолд тэд энэ даат­галд хамрагдах уу?

-Зөвхөн Монгол Улсад амь­дарч байгаа гэсэн заалт байх­гүй. Хэлэлцүүлгийн ша­танд энэ асуудлыг яриад явах бололцоотой.

-Мөн 20 жил шимтгэл төл­сөн ч, 10-аас дээш жил амь­­­дарсан ч одоо нас барсан хү­мүүсийг хэрхэх талаар бодсон юм бий юу?

-Журмын тухай хуулиараа хэлэлцээд зохицуулж болно.

-Ярианы төгсгөлд та энэ­­хүү анхны хэлэлцүүлэгт орох гэж байгаа хуулийн төс­лийнхөө хүрээнд хэлэх үг танд үлдсэн байж магадгүй?

-Тэгэлгүй яах вэ. Эцэст нь хэлэхэд манай улсын одоогийн тэтгэврийн ху­ваа­­рилалт шу­дарга бус, хувь хүний тэт­гэв­­рийн даатгалын сангийн хө­рөнгийг үнэгүйдүүлж, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уял­дуулж зохицуулаагүйгээс тэт­­гэврийн даат­галын санд сөрөг үр дагаврууд бий болсоор байгааг нуух юун. Энэ талаар хууль тогтоогч нар болоод суд­лаач нар бүгд мэдэж байгаа.

Шинэлчлэлийн Засгийн газ­рын гол зорилго бол зорилтот бүлгийг зөв тодор­хойлж, нийг­­­мийн халамж, хамгаалал зайлшгүй хэрэгтэй хүмүүст нь хангалттай халамж үзүү­лэх, өөрөө өөрийнхөө амьд­ралыг аваад явж чадах ир­гэд, өрх айлд жижиг дунд үйлд­вэр­лэлийн бизнесийг дэмжиж зээл олгох зэрэг олон ажил бий. Түүний нэг нь “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой бэлтгэл ажил, су­далгаа хийх явдал юм.