Хүүхдийн Нарантуяа
И.Нарантуяа дарга Монголын улс төрийн хүрээнд хэдийнэ танил болсон эмэгтэй. Улстөрч эмэгтэйчүүд дундаа ч арай дээгүүр нь.
Ялангуяа нийслэлийн нэлээд олон хүн амтай Баянзүрх дүүргийнхэн түүнийг андахгүй. Учир нь И.Нарантуяа энэ дүүрэгт хоёр удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан юм. Харамсалтай нь ялж чадаагүй. Үүнийгээ сонгуулийн булхай, луйвартай холбон тайлбарладаг юм. И.Нарантуяа 2008 болон 2012 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх,Налайх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байв. Мөн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдаж явсан. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин одоо Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байгаа юм.
И.Нарантуяа 2012 оны сонгуулийн дараа бүрдсэн шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлэгч нэгэн агентлагийг удирдах болсон нь намдаа нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг байсан гэж хэлж болно. Ардчилсан нам хоёр ч удаа итгэл хүлээлгэн сонгуульд дэвшүүлж байсан бол энэ удаад хүүхдийн байгууллагыг И.Нарантуяад даалгав.
Тэрээр улс төрд орохоосоо өмнө Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын төвд нягтлан бодогч, 24 дүгээр дунд сургуульд санхүү хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн албаны ажилд туршлагатай эмэгтэй.
Улстөрч эмэгтэйчүүдийн дунд хүйсийн тэгш эрхийн төлөө, жендерийн асуудлаар нэлээд ярьдаг.
Хувийн бизнес ч сайтай гэдэг. И.Нарантуяа нь “Хан талст” компанийн ТУЗ-ийн дарга, Баянзүрх зах, “Хурдны зам” компанид ч хувь эзэмшдэг мэдээлэл бий..
Тэрээр одоо Монголын ирээдүй болох хүүхэд багачуудын асуудлыг хариуцдаг дарга.
Энэ албан тушаалд очсоныхоо дараа нийгэмд хүүхдийн вант улс байгуулахыг хүсч мөрөөдөж буйгаа ярьж байсан. И.Нарантуяа “Хүүхдийн хөгжлийг дэмжих нь хамгийн эрүүл бодлого хэмээн дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Цаашид бид хүүхдийн асуудлыг ярихдаа гэр бүлийг хамтад нь хөгжүүлэх бодлогыг хатуу баримталж, гэр бүл, хүүхэд гэдгийг салгалгүйтээр цогцоор нь авч үзэх болно. Ингэж чадвал, хүүхдийн төлөөх үйлс маань илүү үр дүнтэй хурдан биелэгдэх биз ээ” хэмээн хэвлэлд ярьж 6'айв. Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын хоёр нь эмэгтэй. Тэдний нэг хүүЯдийн хэмээх И.Нарантуяаг “Хэн нь хэн бэ?” булан онцоллоо.