“Барилгын дэвшилтэт технологи” семинар
Монголын барилгын салбарт нэвтэрч буй барилгын материал, дэвшилтэт техник технологийг барилга, зураг төслийн байгууллагуудад танилцуулах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Барилгын дэвшилтэт технологи” семинарыг 2014 оны 3 сарын 06-нд зохион байгуулах гэж байна.
Семинарт Барилга, хот байгуулалтын яам болон Зураг төсөл зохиогчдын холбоо оролцож барилгын салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга мэдээллийг хийнэ.
“Барилгын дэвшилтэт технологи” семинарт Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид, тусгай зөвшөөрөлтэй барилга угсралт, зураг төслийн компаниудын захирал, инженерvvд, материал хангамжийн менежерvvд оролцож барилгын салбарт шинээр нэвтрүүлж дэвшилтэт техник технологио танилцуулах тул барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.