2013.10.10
Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барина
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын санаачилсан Өршөөлийн тухай хуулийн төслийг 14.00 цагт УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барихаар боллоо.
Өршөөлийн тухай хууль баталснаар 3000 орчим хоригдол суллагдах юм.