Л.Одончимэд: Монголчууд том уул уурхай, тендер, гадны хөрөнгө оруулалт гэх мэтийн их мөнгийг сонирхоод ЖДҮ-ийг сонирхдоггүй
УИХ-ын гишүүн асан, улс төрч Л.Одончимэд
2014.01.11

Л.Одончимэд: Монголчууд том уул уурхай, тендер, гадны хөрөнгө оруулалт гэх мэтийн их мөнгийг сонирхоод ЖДҮ-ийг сонирхдоггүй

Жижиг дунд үйлдвэрлэлийн нэгдсэн холбоог анх санаачлан байгуулж, 2007 онд ЖДҮ-ийн тухай хууль батлалцаж байсан УИХ-ын гишүүн асан, улс төрч  Л.Одончимэдтэй уулзаж ярилцлаа.

-Жижиг дунд үйлдвэрлэл болон жижиг дунд бизнес томорч хөгжихгүй байгаа шалтгааныг та юу гэж хардаг вэ?

Нэгдүгээрт төр засгийн зүгээс ЖДҮ-ийг Оюутолгой, Тавантолгой шиг сонирхож харахгүй байна. Зүгээр хөгжүүлэх ёстой л гэж боддог. Би 2000-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үед  ч ЖДҮ-ийг хөгжүүлэхээр сум бүхэнд арван сая, зуун сая төгрөгийг өгч байсан ч хөгждөггүй л байсан.   

Хөгждөггүй хоёрдугаар шалтгаан нь мэргэжилтэй ажиллах хүч байхгүй. Яг үнэндээ 20 жилийн өмнө манай улсын бүтээн байгуулалт ТМС төгссөн ажилчин залуусын нуруун дээр тогтож байсан. Гуравдугаарт үйлдвэрлэлээ хөгжүүлье гэхээр манайд түүхий эд байхгүй. Арьс шир, ноос ноолуур бүгд гадагшаа гарчихдаг. Модоор юм хийе гэхээр манай улсын нийт газар нутгийн 13 хувь нь ой мод, говийнхон загаараа юм хийхгүй нь ойлгомжтой. Сүүний үйлдвэр байгуулья гэхээр хаа хол Увсаас сүү авчрах уу, Дорнодын сүүг хаана хэнд худалдаалах вэ. Бид аймаг дундын мах, сүүний үйлдвэр байгуулна гэж өчнөөн жил ярисан ч хийж чадаагүй л байгаа.

2003 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд эсгий ба эсгий гутлын жижиг үйлдвэрийг байгуулжээ.

Дөрөвдүгээрт зах зээл байхгүй. Намайг Дорноговь аймгийн засаг дарга байхад гурван эсгийний үйлдвэр байгуулагдсан. Гэтэл нэгээс гурван жил болоод хаагдчихсан. Учир нь тэр хавийн айлууд бүгдээрээ шинэ эсгийтэй болчихсон. Лааны үйлдвэр байгуулаад сайн ажиллаж байтал асдаг дэнлүүг эрээнээс оруулж ирээд лаа хэрэггүй болсон.

-Зах зээл байхгүй гэдгийн тухайд үйлдвэрлэгч, худалдаачин хоёр уулзаж чаддаггүйтэй холбоотой гэж байсан. Өөрөөр хэлбэл борлуулалтын менежмент байхгүй?

Худалдаачин үйлдвэрлэгч хоёрыг уулзуулдаг цэг байхгүй. Аймаг, сум дундын яармаг худалдааны цэгийг байгуулах хэрэгтэй. Тухайлбал Хэнтий аймагт зүүн бүсийн экспо, Өмнөговьд говийн бүсийн экспо гэх байдлаар зохицуулж болно. Жил бүр Улаанбаатарт намрын ногоон өдрүүд гэх мэт үзэсгэлэн болдог. Гэтэл Говь-Алтайн малчин тэр холоос ирж экспогоос хуц авна гэж байхгүй.

Манайхан ажил, хөдөлмөрийг голдог

ЖДҮ хөгжихгүй байгаа тавдугаар шалтгаан бол монголчууд нэг дор бөөн мөнгө олох сонирхолтой байдагтай холбоотой. Тэгсэн мөртлөө мөнгийг бага гэж голдог. Би өнгөрсөн зун Сэлэнгэ явж байхад Зүүнхараа түнхэлд их гоё захиргааны байрыг барих ажилчид олдохгүй байхтай таарсан. Захиргааны ажилчид нь өөрсдөө цемент, шавраа зуураад зогсч байсан. Учрыг лавлатал хүмүүс өдрийн 30 мянган төгрөгөөр шавар зуурсанаас тааваараа ой модноос самар түүхийг илүүд үзжээ.

Манайхан ажил, хөдөлмөрийг голдог. Одоо хөдөө нэг том ажил гарсан нь туслах малчин. Гэтэл ажилгүй, мэргэжилгүй мөртлөө туслах малчин хийх хүсэлгүй хүмүүс олон болжээ. Уг нь улс нийгмийн түүх нь хөдөлмөрийн л түүх байдаг. Улсын хөгжил үйлдвэрийн л хөгжил. Хүний л хөгжлийн үндэс нь оюуны хөгжил, мэргэжлийн ур чадварын тухай асуудал. Үүнийг залуусд ойлгуулах хэрэгтэй.

-Та Дорноговь аймгийн хүн. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг дагаад ЖДҮ хөгжихн боломжтой гэдгийг сонссон байх. Энэ талаар юу гэж боддог вэ?

Хэрвээ Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдавл түүнийг тойрсон 11 үйлдвэр байгуулагдах боломжтой. Гэтэл өнөөдөр зураг төсөл нь бэлэн болчихсон хэдэн үйлдэр байгааг хэлэхэд хэцүү байна. Сая Чингис бондоос жаахан мөнгө гаргаж ТЭЗҮ хийлгэсэн байх. Ер нь төр засаг үйлдвэрийн цогцолбор барих ажилд яагаад хойрго хандаад байна

Хамгийн түрүүнд Цементийн үйлдвэр 2016 оны эхээр ашиглалтад орох бол Зэс хайлах үйлдвэр хамгийн сүүлд буюу 2019 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. /Сайншандын аж үйлдвэрийн парк, ҮХШХ/

вэ. Үйлдвэр байгуулна гэж цаасан дээр гарын үсэг зурсан ч үр шимээ хүрттэл өдий байна даа гэсэн итгэлээр хандаж байгаа учраас энэ ажил урагшилдаггүй.

Ингээд харахаар төр засаг улс орны ирээдүйг зөв харж удирдаж байна уу, хүмүүсээ жигд ажилтай болгоё гэсэн санаа байна уу, мэргэшүүлье гэсэн бодол байна уу. Эргэлзээтэй. Өмнөх засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэхэд нийт 240 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг.  Энэ хооронд хичнээн ЖДҮ-ийг хөгжүүлж, хичнээн хүнийг ажилтай болгосон нь маш цөөхөн. 240 тэрбум төгрөгийг хэн хэн авсан гээд мөшгөөд үзэхээр томоохон хэдэн компаний охин компаниуд авсан байгаа юм.

-2007 онд ЖДҮ-ийн тухай хууль батлагдсан. Та хууль батлалцахад байсан гишүүдийн нэг. Одоо энэ хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг ЖДҮ эрхлэгчид болон мэргэжилтнүүд хэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

Процессын шинжтэй хуулиуд маш хурдан шинэчлэгдэж байх ёстой. Тухайлбал гадаад худалдаа, экспорт, импорт, татварын хуулиуд. Уян

1 галлон сүүгээр бүрсэн таргаа 1-2 мин орчим буцалгаж цоохор сийрэг даавуун уутанд хийж шар сүүг сайн шүүрүүлэх буюу ээдмийг шахаж ааруул хийхэд бэлэн болгоно.

хатан байх ёстой гэсэн үг. Тиймээс ЖДҮ-ийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Тухайлбал малчинг ЖДҮ эрхлэгч гэсэн тодорхойлолтод оруулах хэрэгтэй. Эрдэмтэн Гүнчингийн судалснаар малчин өрх нийт 240 төрлийн үйлдвэрлэл явуулдаг гэсэн байгаа юм. Ааруул, цагаан идээ хийхээс эхлээд олом жирэм, дээс томох, арьс сур эсгэх гэх мэтчилэн. Тиймээс малчдад итгэл өгөөд тусгай зээл олговол хөдөө аж ахуйн салбар эрчимжинэ. Малчдыг хоршоожуулж, механикжуулалт, техникжүүлэлт хийх ёстой.

-Шинэчлэлийн засгийн газраас ҮХААЯ-ны дэргэд Хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийг байгуулсан нь хөдөө аж ахуйг эрчимжүүлэх нэг бодлого гэж ойлгож байгаа.  

Тэр бол их оносон бодлого. Манай улс шинжлэх ухааны чигийг барьж хөдөө аж ахуйд механикжуулалтыг нэвтрүүлэх ёстой. Хөдөө аж ахуй бол цогц бөгөөд бодитой салбар. Мал бол  явдаг үйлдвэр. Гэхдээ хөгжүүлэх дэс дарааллыг сайн тооцох ёстой. Уг нь өмнөх засгийн үед байгуулагдсан Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо маш зөв байгууллага байсан. Гэтэл одоо татан буугдчихсан. Гадаадад ажиллаж буй монголчуудыгаа эх орондоо татах “Зөгийн үүр” хөтөлбөр ч чимээгүй болсон. Энэ мэтээр нэг юм үзээд нөгөөдхөө хаядаг хүн хар гөрөөс шиг амьдарч болохгүй.

Монгол орныг эрчимтэй хөгжүүлэх нэгдсэн программыг хийх хэрэгтэй.

Би ЖДҮ-ийн хөгжлийн асуудлыг байнга сонирхож байдгийн хувьд удахгүй Өндөр технологит инновацийг хөгжүүлэх, монголдоо нэвтрүүлэх зорилгоор мэргэжлийн хүмүүстэй хамтарч холбоо байгуулах зорилготой байгаа.

Ер нь Монгол орныг эрчимтэй хөгжүүлэх нэгдсэн программыг хийх хэрэгтэй. Үүнийг ганцхан Ардчилсан нам, эсвэл МАН, МАХН хийхгүй. Бүгд хамт сууж гаргаад, дараа нь хэн ч засгийн эрхэнд гарсан түүнийгээ зөрчдөггүй байх хэрэгтэй. Харин хэрэгжүүлэх арга зам нь өөр байж болно. Зөвшилцөлд хүрч, шийдвэрээ гаргах хэрэгтэй.

-Та 1992 онд Дорноговийн засаг даргаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед ЖДҮ-ийг хөгжүүлэх ямар бодлого хэрэгжиж байсан бэ?

Уух цай, татах улаан тамхи олддоггүй тийм л үе байсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчин  бүрдээгүй, яг ямар үйлдвэрлэлээ жижиг, дунд гэх юм гэдгийг үнэхээр мэддэгүй байсан. Тухайн үед олон улсаас ЖДҮ-г хөгжүүлэх хөрөнгө оруулалт орж ирдэг байсан ч хөдөө орон нутагт олдохгүй. Би аймагтаа хорин сая төгрөг авах гээд гурван жил хөөцөлдөөд бараагүй. Хотод танил талтай хүмүүс нь авчихдаг байсан. Засаг даргаар жил гаруйн хугацаанд төсвийн аривлан хэмнэлтийн бодлогыг амжилттай явуулж 50 сая төгрөгийг хуримтлуулж чадсан. Ингээд ЖДҮ-г хөгжүүлэх санг анх байгуулсан. Эхний ээлжинд баталгаатай зээлээ төлөх чадвартай, ирээдүй хүмүүст зээл олгож эхэлсэн.

Үр дүнд нь гурван эсгийний үйлдвэр, лааны үйлдвэр, талх нарийн боовны цех, ундааны цех, гурилын үйлдвэрүүд байгуулагдсан. Ингээд хотод ирээд УИХ-ын гишүүн болсоныхоо дараа ЖДҮ-ийг дэмжихийн тулд төр засгаас л зээл олгодог болгоё гэсэн саналыг гаргасан. Дараа нь ЖДҮ-ийн үндэсний холбоог инженерүүдийн загалмайлсан эцэг Авдай, талийгаач Отгонбилэг гэх мэт олон хүмүүстэй хамтран сургалт, судалгаа, төслийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Гол нь тэр үед хүмүүст зээл өгөх мөнгө байгаагүй учраас хүмүүсийг төсөл хийж сургахыг зорьсон.

Бид Хятад, Сингапур, Тайвань, Японы туршлагыг судласан. Дархан, Сэлэнгэ, Дорноговийн салбарууд их сайн ажилласан.

Гэхдээ энэ хугацаанд Монголчууд том уул уурхай, өмч, тендер, гадны хөрөнгө оруулалт гэх мэтийн их мөнгийг сонирхоод ЖДҮ-ийг сонирхдоггүй юм байна гэдгийг олон зүйлээс ойлгож, мэдсэн.

Өнөөдөр монголыг тэжээж байгаа зуун эрхэм гээд байгаа хүмүүс дотор ЖДҮ эрхлээд яс махаа зовоон байж, амьдралаа босгосон хүн байхгүй. Тэд газар, лиценз, өмч хувьчлал, тендер, гадны төслөөр баяжсан. Тэгвэл энэ хугацаанд төр ганцхан Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг л байгуулсан. Харамсалтай нь үйлдвэр ашиглалтад ороход монголын хаягдал төмөр Хятад руу гараад дуусчихсан.

 Ярилцсанд баярлалаа.