Намуудын төлөөлөл Говь-Алтайд ажиллаж байна
Говь-Алтай аймаг
2014.01.07

Намуудын төлөөлөл Говь-Алтайд ажиллаж байна

Говь-Алтай аймгийн нөхөн сонгууль энэ сарын 19-нд болно. Үүнтэй холбогдуулан улс төрийн намуудын удирдлагууд алтайчуудтай уулзаж санаа бодлыг нь сонсч эхэлсэн байна.

МАХН- аас гэхэд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нарын тэргүүтэй албаныхан намынхаа пиарыг хийж яваа сурагтай. Харин МАН, АН-ынхан удахгүй Алтай хотыг зорьж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм байх.

Сонгууль Говь-Алтай аймгийн Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баян-шанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчээр, 12суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр гээд нийтдээ 17 төлөөлөгчийг дахин сонгоно.