Ц.Элбэгдорж: Популизмыг дэмжихгүй, бүтээгчдийг дэмжье
Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.12

Ц.Элбэгдорж: Популизмыг дэмжихгүй, бүтээгчдийг дэмжье

Бизнесменүүд улстөрчдөд авлигал өгөхгүй, сэтгүүлчид улстөрчидтэй хаалтын гэрээ байгуулахгүй байхад улс орон аяндаа хөгжинө  

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж зан­гиагүй, албан ёсны бус байх­даа жинхэнэ ажил хэрэгч яриа өрнүүлчихдэг. Өчигдөр орой “Туушин” зочид буудлын таван дав­харт Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж зангиа зүүлгүй ал­­бан бус царайтай орж ирээд тэнд цугласан хувийн салба­­рынхан, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй жинхэнэ ха­­луухан, бас үлдэцтэй яриа өрнүүлсэн.  

Тэрбээр “Популизмыг дэмжихгүй, бүтээгчдийг дэмжье. Хэвлэл мэдээл­лийнхэн улс­төрчидтэй хаал­­тын гэрээ  бай­гуулахгүй,  биз­несийнхэн улстөрч­дөд авлигал өгөхгүй  байхад улс орон аяндаа хөгжинө” гэсэн юм. Түүний хэлсэн энэ үг “Өнөөдрийн нийгэмд байгаа бусармаг  бүхнийг би цэвэрлэх болно.  

Үүний тулд тэмцэх ч болно” гэх өнгө аясыг илтгэж байсан юм.   Уг уулзалтад ойрол­цоо­­гоор 200 гаруй хүн цугласаны дотор Ардын уран зохиолч Т.Галсан, П.Ба­­­дарч, Монгол Улсын гавьяат жү­­­жиг­­­чин Д.Сосорбарам, Б.Баа­бар, “Макс” группын Ерөнхийлөгч Ц.Ганбаатар гээд Монголдоо нэр хүндтэй ажил хэрэгч хүмүүс цугларч “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих шилжилтийг жинхэнэ ажил хэрэг болго­хын төлөө үгээ хэлж, нэмэр­лэх саналаа дайв.  

Цагаан сарын өмнөхөн ээлжит амралтаа аваад таран алга болдог УИХ-ын 76-ааг яаруулан байж “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжихэд зайлшгүй шаард­лагатай 13 хуулийг ам­жуулан батлуулахаа Ерөн­хийлөгч амласан юм. Үлдэж бай­гаа хоёр жилд Монго­­лын тө­рийг цэвэрлэж амжина гэд­гээ тэр шулуухан мэдэг­­дэж  “Би  Монголын түү­­хэнд сайн нэртэй Ерөн­­хий­­лөгчийн хувьд үүрд үлдэ­хийг хүсч байна.

Ард түм­­нийхээ ирээдүйн сайн сайх­­ны төлөө би хоёр дахь хувьсгалаа эхлүүлж бай­на.   Түүнийгээ ч ажил хэрэг бол­гоно” гэлээ. Бид ийм л эх оронч, жинхэнэ ард түм­нээсээ сонгогдсон Ерөн­хийлөгчтэй улс юм гэж бахарахлаа. Ц.Элбэгдорж хоёр дахь хувьсгалаа эргэлт буцалтгүй эхлүүлжээ. Одоо түүнийг зогсоох хүч байхгүй. Харин  эхлүүлсэн хувьсгалыг нь түрх­рэн дэмжих ард түмэн нь бий. Түүнд итгэсэн шиг итгэж, дэмжсэн шиг дэмжье.