О.Баасанхүү: Н.Алтанхуяг аа чи ичихгүй бол бид ичихгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.12.10

О.Баасанхүү: Н.Алтанхуяг аа чи ичихгүй бол бид ичихгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнгөрч баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашигла” хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй маргасан бөгөөд өнөөдөр уг асуудлаараа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр энэ үеэр “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг эмнэлэг хэвээр нь байлгахын хүсч байна. Эмнэлгийн зориулалтаар баригдсан байшинг хууль бусаар булаан авахыг санаархахаа боль.

Энэ эмнэлгийн барилгын төлөө амиа золихоос айхгүй гэдгээ илэрхийлсэн дөрвөн иргэн гэрээслэлээ ирүүлсэн. Би Х.Тэмүүжин сайдын хэлдэгээр хэт итгэл үнэмшилтэй хүн байж магадгүй. Яагаад гэвэл би Христийн шүтлэгтэй. Гэхдээ би ард түмний төлөө, эмнэлгийн барилгын төлөө энэ итгэл үнэмшилээ зориулна. Мөн үүнтэй холбоотойгоор 200 залууг цуглуулсан. Тэд ирэх долоо хоногт надтай хамт суулт зарлахаа мэдэгдсэн.

Суулт зарлахдаа нүүрээ улаанаар будаж сууна. Бид “Н.Алтанхуягаа чи ичихгүй бол бид ичихгүй” гэж эсэргүүцлээ илэрхийлнэ. Мөн миний шаардлагыг дэмжих эсэхийг шийд хэмээн МАХН руу мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Хэрэв нам маань дэмжвэл би дуртайяа хамтарна. Хэрэв ямар нэгэн хариу өгөхгүй намынхаа гишүүнийг дэмжихгүй бол би МАХН-д байх нь ч утагагүй асуудал болно” гэв.