Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд автомашин бэлэглэлээ
Япон улсын “BE FORWARD” ХХК-тай хамтран хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав
2013.12.03

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд автомашин бэлэглэлээ

Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв нь 2013 онд байгуулагдсан. Нийгмийн эрсдэл бүхий эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлд нийгмийн үйлчилгээг үзүүлж тэдгээрийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, чадавхжуулах, хамгаалах үйлчилгээ үзүүлэхэд гол зорилго нь оршино.

Сонгинохайрхан дүүрэг нь 260 гаруй мянган хүн ам, 32 хороотой нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг юм. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилгаар япон улсын “BE FORWARD” ХХК-тай харилцаа холбоо тогтоон  Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд хүүхэд хамгаалал, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхэд нь зориулж “TOYOTA ALPHARD” маркийн автомашин бэлэглэх болсон.

Тус ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Япон улсын  “BE FORWARD” ХХК-тай хамтран хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж медалийн төлөө шалгаран үлдсэн 12 багийн тоглолтуудыг 2013 оны 11 сарын 30-ны өдөр зохион явуулж аваргаа тодрууллаа. Тэмцээний зорилго нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, эв нэгдэлийг бэхжүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, спортоор хичээллэхийн ач тусыг таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сонирхогч дэмжигчдийн хүрээг нэмэгдүүлэх, найз нөхдийн холбоо тогтооход оршино.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Д.Дэлгэрбулаг, Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Ганхүү, “BE FORWARD” ХХК-ны худалдааны төлөөлөгч М.Жаргалсайхан нар оролцож Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд TOYOTA ALPHARD автомашиныг албан ёсоор гардуулан өглөө.