Тоосгоны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх  тухай хэлэлцүүлэг...
Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 6, 7, 8, 11, 23-р хороодын иргэдтэй уулзав
2013.10.07

Тоосгоны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцүүлэг...

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 6, 7,  8,  11,  23-р хороодын нутаг дэвсгэрт иргэдийн суурьшлын бүсэд шар шаврын ордыг ашиглан тоосгоны үйлдвэрлэл явуулдаг найман аж ахуйн нэгж, байгууллагуудыг  иргэдийн саналаар хотоос гаргах  тухай  хэлэлцүүлгийг  2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЕБС-ын 67 дугаар сургуулийн урлаг зааланд хийлээ.

Тус хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын Төлөөлөгч Ш.Одгэрэл, Засаг даргын орлогч Н.Ганаа болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцов. 

Хэлэлцүүлэгт иргэд маш ивэдхтэй оролцлоо.

Тус тоосгоны үйлдвэрүүд нь  олборлолт явуулснаар иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, гэмт хэрэг өсч буйг, орчны болон агаарын бохирдол үүсгэж буйг баримтаар нотлон  холбогдох албан тушаалтнууд  иргэдэд танилцууллаа.

Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч хэлэлцүүлэг нээлттэй явагдсан.   Иргэдийн амь нас, эрүүл  мэнд, аюулгүй, амар тайван амьдралд нь ноцтой хохирол учруулж байгаа  “Хос Монгол” , “ЦДЦ”,  “Сүмбэр групп”, “Шинэ тоосго”,  “Ай- эс-ти” “Монгол керамик” , “Хүрээ тоосго”, “Эрэл тоосгоны үйлдвэр ” гэх найман аж ахуйн нэгж байгууллагуудыг  нүүлгэн шилжүүлэх, шар шаврын ордыг ашигласан газар нутагт нөхөн сэргээлт хийлгэх, уг газарт сургууль цэцэрлэг, цэцэрлэгт  хүрээлэн барихаар иргэд санал нэгдлээ.