
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл
2013.11.12
Гишүүд “ok” гэсэн хариу өгчээ
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат өчигдөр УИХ-ын гишүүд рүү мессеж илгээжээ.
Тодруулбал, “Унадаг дугуйтай Улаанбаатар”, “Би авлига өгөхгүй, авахгүй”, "Сумын залуусаа архинаас гаргая” төслүүдийг ирэх оны төсөвт суулгахыг дэмжих УИХ-ын гишүүд мессежийг нь уншаад “Ок” гэсэн хариу өгөхийг хүссэн байна.
Түүний захианы хариуд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Су.Батболд нар “Ок” гэсэн хариуг өгөөд байгаа аж.
Цаашдаа ч олон гишүүн ийм хариу өгөх хандлагатай байгаа гэнэ. Харин дэмжихгүй байгаа нь хариу илгээхгүй байхад болох аж.