“Бид оюутан боллоо” хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө
“Бид оюутан боллоо” хөтөлбөрийн үеэр
2013.11.01

“Бид оюутан боллоо” хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө

“Оюуны Эрэл” оюутны холбооноос жил бүрийн 9-10 дугаар сард их дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудад зориулсан “Бид оюутан боллоо” төсөлт хөтөлбөрийн танилцуулга семинарыг тус холбооны салбар клубүүд найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрт 11 их дээд сургуулийн нэгдүгээр курсын 750 гаруй оюутнууд хамрагдсан байна.

Танилцуулга семинарын гол хөтөлбөрүүд болох “21-р зууны залуусын чиг хандлага”, “Хүн байхын учир, Суралцахуйн учир, Мэргэжилдээ мэргэшихүйн учир” лекцүүдийг “Оюуны Эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэн,

"Бид оюутан боллоо" хөтөлбөр "Дархан-Оюуны эрэл" клубт

“Оюуны Эрэл” оюутны холбооны лектор багш Т.Ариунболд, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын тэнхимийн дэд профессор, доктор, БХБЯ-ны ГХГЗЗГ-ын Стратеги төлөвлөлтийн албаны дарга Г.Жаргал, Лектор төвийн багш Амарсанаа нар орсон юм.

Оюутнуудыг багт хуваан үе тэнгийнхэнтэйгээ танилцах, бусдыг үнэлэх, хүндлэх, багаар ажиллах чадварт суралцуулах зорилготой төсөлт хөтөлбөрийг зохион байгуулсан нь оролцогчдын сэтгэлийг хөдөлгөж, өөрсдийгөө нээн чөлөөтэй байхад нь тусалсан онцгой хөтөлбөр байсан талаар оролцсон оюутан залуус ярьж байлаа.

Семинарын хаалтын үеэр "Оюуны Эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэн хэлэхдээ, “Их, дээд сургуулиудын нэгдүгээр курсын оюутнуудад шинэ орчинд дасан зохицож илүү амжилттай суралцах чиг баримжаа олгох энэхүү семинарыг маань дэмжин хамтран ажилласан

"Оюуны Эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэн "Бид оюутан боллоо" хөтөлбөрийн сертификат гардуулах үеэр

11-н их дээд сургуулиудын захиргаа болон Дархан сумын ЗДТГ, МУИС-н оюутанд үйлчлэх төв, МУИСОХ, ОК, МУБИС-н оюутны зөвлөлүүд, Дархан Уул аймгийн оюутны холбоо, Дархан аймаг дахь Мобиком компани, FOX studio-н хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулснаараа манай гишүүд удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хүмүүстэй зөв боловсон харьцаж өөрийгөө илэрхийлэх чадварт суралцахаас гадна оролцогчдын сэтгэгдлээс асар их урам зориг, цаашид ажиллах эрч хүчийг авдаг.

Семинараараа дамжуулан шинээр оюутан болсон дүү нартаа өөртөө итгэх итгэл, зөв зүйл рүү тэмүүлэх чиглэлийг нь өгч чадсандаа баяртай байна” гэсэн юм.