2013.10.16

Ноос, ноосон бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол ноосны өрсөлдөх чадварыг сайжруулан, илүү боловсронгуй болгоход чиглэсэн салбарын хөгжлийн бодлого, зохицуулалт, төлөвлөлтийг тодорхойлж төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин, сайжруулах нь чухал юм.

Иймд Монгол ноосны онцлог шинж чанар, зах зээл, эдийн засгийн боломжууд болон сорилтууд, нэн тэргүүнд хэрэгжүүлж болохуйц алхамуудыг хэлэлцэх “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэргэдэх ННБҮТН, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн зүгээс санаачилан зохион байгуулах гэж байна.

Хэлэлцэх асуудлууд:

      Ноосны салбарын хөгжлийн чиг хандлага

      Үйлдвэржилтийн шинэ эрин үе, чиг хандлага

      Монгол хонины ноосны үндэсний онцлог, зах зээлд өрсөлдөх чадвар, үр өгөөж

      Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх боломж

      Монгол орны цаг агаартай адил төстэй улс орнуудад бүтээгдэхүүн нийлүүлэх боломж

      Технологи: Байгальд ээлтэй био, нано технологи


Хэзээ:    2013 оны 10 дугаар сар 22, Мягмар гарагийн 9:00 цаг

Хаана:    2013-10-23 “Бест Вестерн Премир зочид буудлын Сүлд танхим (Хуучнаар Туушин зочид буудал)

Холбоо барих: 321927, 99007614 (ЭЗБӨЧСТ) 99054279, 96667481 (ННБҮТН)