Байнгын хорооны гишүүд яамдад ажиллав
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ҮХААЯ-нд ажиллалаа.
2013.10.08

Байнгын хорооны гишүүд яамдад ажиллав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, А.Бакей, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд, удирдлагуудтай уулзаж, тус яамнаас хийж хэрэгжүүлж буй цаг үеийн ажлын явц байдалтай танилцлаа.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга, гишүүд ургац хураалтын явц, төмс хүнсний ногооны борлуулалт, шатахууны үнэ хангамж, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонссон юм.

Ургац хураалтын явц үр тарианы тарималд 57.8 хувь, төмснийх 83.5 хувь, хүнсний ногоо 94.7 хувьтай үргэлжилж байгаа төдийгүй ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 11.6 хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7-5.5 хувиар тус тус өссөн дүнтэй тариалангийн бүс нутгуудад шатахууны хангамж хэвийн байгаа аж.