УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
2013.10.14

Л.Энх-Амгалан: 2014 оны төсөв бол бүсээ чангалсан төсөв болох ёстой

МҮОНТ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр 2013.10.12

УИХ-ын ээлжит чуулганаар /өнгөрөгч баасан гараг/ Монгол улсын 2014 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв.

Тэрээр ярихдаа: “Ерөнхий сайд та урсгал зардлыг танана гэж хэлсэн. Гэтэл ирэх оны төсвийн төслөөс харахад тийм зүйл харагдахгүй байна. 2014 оны төсөв бол бүсээ чангалсан төсөв болох ёстой” хэмээв.