Ц.Даваасүрэн: “Цалин нэмлээ”  гэдэг улс төрийн шоугаа болих хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.10.14

Ц.Даваасүрэн: “Цалин нэмлээ” гэдэг улс төрийн шоугаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг “Ярилцах танхим ” буландаа урилаа. Түүнтэй эдийн засгийн асуудлуудаар ярилцав.

-Энэ оны төсөвт тодотгол хийхээр болсон. Удахгүй УИХ-д оруулна гээд байгаа. Яг хэдий хэмжээгээр тодотгох юм бэ?

-Тодотголын төсөл одоогоор гар дээр ирээгүй байна. Төсвийн тоггвортой байдлын хуулийн шалгуураар тодотгох нөхцөл байдал үүссэн бол Засгийн газар тодотгох саналаа оруулж ирэх хуультай. Тухайлбал, төсвийн нийт алдагдал ДНБ-ий таван хувиас давсан нөхцөлд тодотгол хийх шаардлага үүснэ.

 -Тодотголд ихэвчлэн аль салбарын хуваарилсан мөнгөнөөс таналт хийх вэ. Өөрөөр хэлбэл, зам, барилга дэд бүгцүүд, зарлагдаагүй тендерүүд гээд?

-Миний авсан мэдээллээр бол зарлагдаагүй, эсюл гэрээ нь байгуулагдаагүй, санхүүжилт хийгдээгүй байгаа хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг 2013 оны хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасах чиглэлд тодотгол хийгдэнэ гэж ойлгож байгаа.

-Та одоогоос сарын өмнө төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж байсан. Тэгэхээр одоо яагаад тодотгол хийхээр болчихов?

-Миний байр суурь хэвээрээ байгаа. Ер нь тодотгоно, танана гэдэг бол сайн зүйл биш. Эдийн засгаа, бизнесээ хумьж буй л нэг хэлбэр. Төсвийн зарлага, та бидний цалин, хөрөнгө оруулалт чинь компаниудын борлуулалтыг нэмэгдүүлж байдаг. Хялбархнаар тайлбарлая гэвэл, зарлага багасахаар тэдний борлуулалт буурна, төлөх татвар нь багасна гэсэн үг. Ер нь сүүлийн үед эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсан орнуудын туршлагыг харахад дотоодын бизнесээ сайн дэмжих нь илүү үр дүнтэй байдаг юм билээ.

-Нөгөөтэйгүүр Татварын багц хуулийн төсөл боловсруулсан талаар ТЕГ-аас мэдэгдсэн. Энэ хуульд өндөр цалин, их орлоготой иргэдээс илүү татвар авах талаар тусгасан байна билээ. Энэ хувилбар Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд хэр зэрэг нийцэх юм бол?

-Хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй байгаа учраас энэ талаар ярих нь учир дутагдалтай.  Ер нь удаан хугацаанд тогтвортой байх оновчтой татварын орчин бүрдүүлэх чиглэлд татварын шинэчлэлт хийх нь зүйтэй. Сүүлийн үед уул уурхайн буянаар томорсон компаниудаа татвараар дэмжих тухай л ярьдаг болж. Энэ нь хэдэн бор төгрөгтөй болохоороо сонгуулиар баахан мөнгө тарааж гишүүн болчихдог. Ингээд УИХ-д орж суугаад бизнесээ лоббидож байдагтай нэг талаар холбоотой байх. Уг нь валютын гадагшлах урсгалыг хязгаарлаж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдээ илүүтэй дэмжмээр байгаа юм. Тиймээс татварын бащ хуулийг УИХ-аар хэлэлцэхэд энэ чиглэлд анхаарья гэсэн бодолтой байна.

-Хэрэв өндөр орлоготой хүмүүс эдийн засгаа чирнэ гээд хуульчилчихвал хүмүүс орлогоо илүү ихээр нуух юм биш үү?

-Орлогоо нууж байгааг илрүүлж чадахгүй бууж өгч, татвараа бууруулах тухай ярьж байгаа нь утгагүй зүйл. Сая л гэхэд алтан дээр нөөц ашигласны төлбөрийг ийм үндэслэлээр бууруулах хуулийн төсөл УИХ-д орж ирээд байна. Орлогыг илрүүлж, татвар тооцож авахын тулд төр оршин тогтнож байдаг.

Сая л гэхэд алтан дээр нөөц ашигласны төлбөрийг ийм үндэслэлээр бууруулах хуулийн төсөл УИХ-д орж ирээд байна.
-Цаашлаад далд эдийн засаг цэцэглэхийн үгүйсгэхгүй шүү дээ?

-Бусад улс орнууд далд эдийн засгаа хязгаарлаж чадаж байна. Тэр туршлагаас суралцаж нэвтрүүлье. Ер нь бэлэн мөнгөний урсгалыг хязгаарлаж, мөнгөн урсгалыг хяная гэюл төлбөр тооцооны нэгдсэн системийг бий болгох ёстой. Компьютер, программ хангамжийн давуу талыг ашиглаж мөнгөн урсгалыг хянах тогтолцоог бусад улс орнууд бий болгож байна.

-Түүнчлэн ирэх оны төсвийн төсөлд стратегийн ач хол-богдолтой бүтээгдэхүүний үнийн савалгаанаас төсвийг ангид байлгана гээд байгаа. Яаж ангид байлгана гэж?

-Ойрын хэдэн жилдээ экспортын гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнээс манай эдийн засаг хамааралтай хэвээр л байх болов уу. Харин цаапшд уул уурхайн бүгээгдэхүүний экспортоос орж ирж буй орлогоороо өөр олон төрлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсвэл импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал ганц, хоёр бүтээгдэхүүний үнийн савалгаанаас хамааралгүй эдийн засагтай болж чадна.

-Ер нь 2014 оны төсвийн төслийн онцлог юу байх вэ. Өмнөх онуудын төслөөс яг юугаараа ялгаатай юм бэ?

-Төсвийн бодит орлоготойгоо уялдуулж төсвийн зарлагаа төсөөлж төлөвлөхийг эрмэлзсэн нь ирэх жилийн төсвийн онцпог болов уу. Сүүлийн жилүүдэд өмнөх жи- лүүдгэйгээ харьцуулахад төсвийн зарлага 20-23 хувиар жил бүр өсөж байлаа. Тухайлбал, өнгөрсөн 2012 онд төсвийн зарлага 6.1 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 тэрбум төгрөг болж 23 хувиар өссөн байгаа
Харин Засгийн газраас ирэх 2014 оны төсвийг төлөвлөж оруулж ирэхдээ энэ өсөлтийг хязгаарлаж, өмнөх жилийн төвшингөөс зарлагыг 169 тэрбум төгрөгөөр бууруулж төлөвлөсөн байна.

-Инфляцийг хөөрөгдөхгүй байхын тулд цалин, тэтгэвэр нэмэх үеэр ямар арга хэмжээ авах вэ. Ирэх онд цалин, тэтгэврийг нэмэх талаар Сангийн сайд Ч.Улаан хэлж байсан?

-“Цалин нэмлээ” гэдэг улс төрийн шоу хийдгээ нэн тэргүүнд болих хэрэгтэй байх. Энэ шуугиан чинь хувийн хэвшил цалингаа нэмэх нэг үндэс болчихдог. Тодруулбал, хувийн хэвшил ажиллагсдын цалингаа зайлшгүй нэмэх байдалд орж бараа, бүтээгдэхүүний үнээ нэмэх замаар энэ асуудлаа шийддэг. Энэ нь инфляци хөөрөгдөх гол хүчин зүйл болдог юм.

-Хөрөнгө оруулалтын хууль батлагдаад Оюутолгойн гэрээ нааштайгаар шийдэгдчихвэл Монголын эдийн засаг ирэх онуудад хэрхэн өсөх төлөв ажиглагдаж байна вэ?

-Ирэх жил “Оюутолгой”-н борлуулалт “Эрдэнэт”-ийн хэмжээнд хүрч ирнэ. Өөрөөр хэлбэл, хоёр дахь “Эрдэнэт”-ээ хүлээн авч байна гэсэн үг. Цаашид “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулаад, зөв авч явж чадвал ойрын жилүүдэд дөрвөн “Эрдэнэт” үйлдвэртэй дүйцэх хэмжээний борлуулалт хийх болно. Ийм тохиолдолд манай эдийн засаг хурдацтай хөгжих нь тодорхой. Олон улсын санхүүгийн байгууллагуудын Судалгаа, төсөөллийг харахад манай эдийн засгийн өсөлт жилд 15 хувиас буурахгүй байх төлөв харагдаж байгаа.

-“Цалин нэмлээ” гэдэг улс төрийн шоу хийдгээ нэн тэргүүнд болих хэрэгтэй байх. Энэ шуугиан чинь хувийн хэвшил цалингаа нэмэх нэг үндэс болчихдог.
-Түүнчлэн оюутны тэтгэлэг, хүүхдийн мөнгийг өгөөд байх нь буруу дадал гэж байна. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би үүнтэй санал нэг байна. Жилдээ эдгээр арга хэмжээг санхүүжүүлэхэд 80 шинэ сургууль, дотуур байр барих мөнгийг зарцуулж байгаа нь харамсалтай. Тиймээс хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэг рүү чиглүүлээд, оюутны тэтгэлгийг сургалтын амжилтгай нь уялдуулдаг тогтолцоо руу яаралтай шилжих хэрэгтэй байгаа юм.

-Түүнээс гадна манай нийгэмд болохгүй байгаа зүйл өчнөөн их байна. Ер нь нийгмийн гажуудлуудыг шийдэх гол гарц нь юу гэж боддог вэ?

-Татварын орчинг боловсронгуй болгох чиглэлд хуулийн хэд хэдэн санаа байгаагаа татварын багц хууль хэлэлцэхэд оруулаад явна гэсэн бодолтой байна. Боловсролын салбарг төрөөс тэргүүлэх ач холбогдол өгч дэмжих чиглэлд хуулийн өөрчлөлт оруулахаар төсөл дээр ажиллаж байна. Ер нь өнөө-гийн нийгмийн болохгүй байгаа зүйлүүдийг шийдэх гарц бол боловсролыг хөгжүүлж, мэдлэг, ур чадвартай, зөв ёс суртахуунтай иргэдийг бэлдэх явдал юм.

Ийм иргэдийг төлөвшүүлж байж эрх зүйт хууль сахидаг, авлигад өртдөггүй нийгмийг бид бүтээнэ. Түүнээс биш хэн нэг сайн хүнийг сонгосноор энэ асуудлыг шийддэггүй гэдгийг монголчууд хангалттай харлаа шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье