Худалдан авах ажиллагаанд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа
Худалдан авах ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа
2013.10.04

Худалдан авах ажиллагаанд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Дэлхийн банк болон “Худалдан авах ажиллагааны түншлэл” төрийн бус байгууллагууд хамтран Нийслэлийн авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд хяналт мониторинг хийх “Туршилтын загвар” төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. 

СБД, 1-р хороо, Олимпийн гудамжны шинэчлэлт 1.1 км авто зам, Сэлхийн 4,5 км авто замын ажил гэсэн төсөл хөтөлбөрүүдийг сонгов.

Уг загвар төслийн хүрээнд талууд иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн оролцоотойгоор авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилт болон төлөвлөлт, тендер шалгаруулалт, цаашлаад гэрээний хэрэгжилтийн явц, биелэлтийн талаар хяналт мониторинг хийх гэж байна. Төсөлд эхний байдлаар Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэлх төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0км авто зам, СБД, 1-р хороо, Олимпийн гудамжны шинэчлэлт  1.1 км авто зам, Сэлхийн 4,5 км авто замын ажил гэсэн 3 төсөл хөтөлбөрийг сонгов.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилтийг чанаржуулах зорилгоор тал бүрээс нь судлаж, арга хэмжээг авч ажилладаг. Энэ удаад иргэд, иргэний нийгмийн байгууллагын бүтээлч хамтын ажиллагаа, мэргэжлийн шаардлага дээр тулгуурлан төсөл арга хэмжээний эцсийн үр дүнг дээшлүүлэх,  ард иргэдэд хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд нөлөө үзүүлэх нь уг төслийн  зорилго юм.