Н.Тэгшбаяр: Тугалнууд уранаас хордоогүй болохыг тогтоолоо
Цөмийн Энергийн Газрын дарга Н.Тэгшбаяр
2013.10.04

Н.Тэгшбаяр: Тугалнууд уранаас хордоогүй болохыг тогтоолоо

“Дорноговь аймгийн Улаан- бадрах суманд ураны хайгуул хийснээс болж тус сумын малчин Д.Норсүрэнгийн тугалнууд үхсэн” гэсэн гомдлыг нутгийн иргэд гаргаад байсан. Тухайн үед уг асуудлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцэн тугалнуудын үхсэн шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг байгуулсан юм.

Тэгвэл уг ажлын хэсгийнхэн шалгалтын эцсийн дүгнэлтээ гаргажээ. Ажлын хэсгийнхэн эцсийн дүгнэлтээ өчигдөр танилцуулсан юм. Дүгнэлтээр малчны тугалнууд ямар нэгэн цацрагийн бодис, хүнд металлиас хордоогүй гэдэг нь тогтоогдсон байна. Харин селени хэмээх химийн бодисын нөлөөтэйгөөр мал хордсоныг тогтоосон байна.

Ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийн талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас зарим асуултад хариулт авсан юм.

-Малын үхлийн шалтгаан нь уран биш гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм байна. Тугал хордсон шалтгаан нь урантай холбоогүй гэж байна. Селени гэдэг бодис малыг үхэлд хүргэх аюултай юм уу?

-Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан 34 байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд багагүй хугацаанд цаг наргүй ажилласан.

Үүний эцэст тэнд үхсэн тугалнууд уранд хордоогүй гэдгийг тогтоосон байна. Тугалнууд селени гэдэг бодисоос болж хордсон гэ- сэн дүгнэлтийг гаргалаа. Тиймээс ямар учраас селени хэмээх бодис малыг үхэлд хүргэх хэмжээнд очив гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж судлах ёстой.

-Энэ ажлын хэсгийнхэн селени гэдэг бодис ямар учир тугалнуудын үхлийн шалтгаан болсон бэ гэдгийг тодорхойлж болоогүй юм уу?

Тугалнууд уранаас болж хордоогүй селени гэдэг бодисоос болж хордсон.

-Энэ бол ажлын хэсгийн үүрэг биш. Ажлын хэсгийнхэн тугалнууд уранаас болж хордсон уу, үгүй юу гэдгийг л тогтоох үүрэгтэй байсан. Ажлын хэсэг үүргээ биелүүлсэн.

Тугалнууд уранаас болж хордоогүй селени гэдэг бодисоос болж хордсон. Харин тэр бодис илүүдэлтэй байснаас болж уу, үгүй юу гэдгийг эрдэм шинжилгээний байгууллага судлах ёстой.

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед таниас асуух асуулт байна. Уг хуульд ямар өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа талаар тодруулахгүй юу?

-Цөмийн энергийн салбарын бодлогыг тогтвортой байлгах үүднээс хөрөнгө оруулалттай холбоотой зүйл заалтад нь техникийн шинж- тэй засвар хийж байгаа. Түүнээс биш бодлого болон агуулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт оруулах гээгүй гэдгийг хэлэх нь зөв байх.

-Иргэний нийгмийн байгууллагууд Цөмийн энергийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь уран олборлохыг зөвшөөрч байгаа нэг хэлбэр гэсэн шүүмжлэл гаргаж байна. Энэ шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Би дээр хэлсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой зүйл заалтад өөрчлөлт оруулах гэж байгаа гэж. Иргэний хөдөлгөөнийхний хардах нь зүйн хэрэг. Гэхдээ тийм асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна.