Хажуу дахь нь ад үзэж, харь орныхон үнэлж байна
Цөмийн энергийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэн Иргэний хөдөлгөөнийхөн жагсаж байна. Мөн чанартаа бол Цөмийн энергийн газар анх удаагаа Шинэчлэлийн Засгийн газрын үед л үйл ажиллагаагаа жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа нь хэний ч өмнө илэрхий. Түүгээр ч барахгүй харь орныхон манай улсын Цөмийн энергийн газрын үйл ажиллагааг сайшааж байна.
Тодруулбал Цөмийн технологид суурилсан техник, технологийг эх орондоо амжилттай нутагшуулах тал дээр анхаарч, нийгэм эдийн засгийн үр нөлөөтэй ажиллаж байгаад, мөн холбогдох салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн биелэлт 2013 оны 09 сарын байдлаар 92 хувьтай байгаад ОУ-ын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано өндрөөр үнэллээ.
Улмаар энэ сарын 16-20-ны хооронд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болсон ОУАЭА-ийн ээлжит чуулганыхаа үеэр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад баяр хүргэсэн юм.