УИХ-ын Гишүүн, Л.Энх-Амгалан
2013.09.24

Л.Энх-Амгалан: Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн олговор олгож болохгүй

Алт олборлогчид олборлосон алтаа зөвхөн Монгол банканд тушаах ёстойг хуулийн төсөлд тусгажээ.

Хууль зөрчсөн компани аж ахуй нэгжийг зөрчлийн шинжийг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бус олборлосон алтыг улсын орлого болгох 20 хүртэл сая төгрөгөөр торгох бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ноогдуулах зэргээр заажээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  “Төрд маш их ачаалал ирэх эрсдэлтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн олговор олгоно гэсэн асуудал байхгүй. Үүнд миний хувьд хатуу байр суурь барьж ажиллана. Өнөөдөр яриад байгаа нэг зүйл бол судалгаагүй тооцоогүй энэ салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсохгүй сонгуулийн шоу байдлаар хууль гаргасны уршгийг эдэлж байна.

Монгол улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд 6 тонн болж дөрөв дахин багассан байна. Үүнийг дагаад алт олборлогч, аж ахуй нэгжүүдийг хувьд татварын дарамт нэмэгдэж монгол банк болон арилжааны бусад банкны хэмжээ буурч улсын валютын нөөц бүрдүүлэлтэд саад учирсан.

Дэлхийн зах зээлд алтны үнэ 2000 оноос хойш тасралтгүй өсч 2000 онд нэг унц алтны үнэ Лондонгийн алтны бирж дээр 300 ам доллар хүрдэггүй байсан бол 2012 онд 1800 ам доллар болж зургаа дахин өссөн. Зах зээл дээр алтны үнэ өсөөд байхад манай улсын олборлосон алтны хэмжээ буурч байгаа нь хууль бус алтны олборлолт нэмэгдсэнийг баталж байгаа юм.