“Шударга ёс” аян үргэлжилнэ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, МАХН-аас өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө эхлүүлсэн “Шударга ёс” аяныг үргэлжлүүлэхээр болсон байна. “Шударга ёс” аян энэ сарын 30-аас зүүн аймгуудаас эхлүүлэх бөгөөд энэ үеэр МАН-ын гишүүд дэмжигчдийн саналыг ч бас сонсоно гэлээ.
Ирэх аравдугаар сарын 27-нд МАН-ын гишүүд дэмжигчдийн саналыг сонсохоор болсон бөгөөд их хурлаар тус намын гишүүд дэмжигчид сонголтоо хийнэ гэж МАХН-ынханд мэдэгдсэн байна. Мөн МАХН-ын Бага хурлыг энэ онд багтаан хуралдахаар төлөвлөсөн байгаа бөгөөд хурлаар өмнөх сонгуулийн ололт амжилтыг хэлэлцэх аж. Харин МАХН-ын Их хурлыг ирэх оны нэгдүгээр сард багтаан хуралдуулахаар болжээ.