76:28 буюу Х.Баттулга
2012.01.13

76:28 буюу Х.Баттулга

Тайлагдашгүй оньсого шиг танил хүн

Ээлжит "76:?"булан энэудаа УИХ-ын гишүүн Х.Баттулгыгонцолж байна. Монголын ард түмэн түүнийг нэрнээс нь илүүтэйгээр "Женко" гэх компаниар ньовоглодог. "Тэр баян хүн.Гэхдээ ард түмнээ шулж, архинд живүүлж, бензиний ченж хийж,тендер болгоныг авч баяжаагүй" гэж нэгэн сэтгүүлч энгийн үгээр тодорхойлсон байсан. Хийгүй улстөрч 2008 оны сонгуулъдБаянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшиж, ногоон гэрлээр гарчирсэн. Хоёр дахь удаагаа парламентад сууж, нэг удаа Засгийнгазрын гишүүнээр ажилласан. Х.Баттулга гишүүний талаарбичъе гэхээр муу үг атнаас гардаггүй юмбилээ. Олон сэтгүүлчингэж хэлэхийг нь би сонсож байсан. Бас ард түмэн ч муучилжгоочлоод байдаггүйг эрхэт уншигчид хүлээн зөвшөөрөх биз ээ. Нэгүгээр тэр тайлагдашгүй оньсого шиг хэрнээ хэний ч таних хүн.Ингээд түүний "Амлалт, Амжилт, Алдаа, Тэнэглэл, Ирээдүй"-нталаар тоймлон хүргэхийг хичээе.

Намууд сонгуульд ганц цул мөрийн хөтөлбөртэй оролцсон болохоор хувь хүнийхээ үүднээс сонгогчдод хувиараа юм амлаагүй. Тиймээс ч Х.Баттулга сонгуульд өрсөлдөхдөө баянхонгорчуудад 100 хоньтой айлыг 1000 малтай болгоё, хүүхдийг нь гадаад явуулж өгье, худаг ус гаргаж өгье гэж амлаагүй. Баянхонгорыг баруун бүсийн хөгжлийн тулгуур болгоё гэсэн, автозамтай холбоё гэсэн, баянхонгорчуудыг ажилтай болгоё гэсэн. Чадсан. Баянхонгор аймагт Баруун бүсийн худалдааны төв байгуулж. хэдэн зуун хүнийг ажилтай орлоготой болсон.Хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдчихсон. Хэдхэн хоногийн өмнө Замын-Үүд-Эрээнийг хос төмөр замаар холбож, нээлтийг нь хийгээд ирсэн. Монголчуудынхаа хүч хөдөлмөрөөр, бага төсвөөр их зүйл хийж болдог гэдгийг танхимынхандаа харуулж чадсан гэж бодож байна. Өөрийнх нь өмнөх сайдын үед эхэлсэн ч төдийлөн амжилтад хүрээгүй байсан 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг чадлынхаа хэрээр урагшлуулсан. Нийтдээ 13 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан. 40 мянгууланг нь барьчих чадал байсан ч Хөгжлийн банк хөрөнгө мөнгийг нь гаргаж өгөхгүй ажлыг нь хойш татсан гэдгийг Х.Баттулга АН-ын ҮЗХ-ны хурал дээр илтгэсэн. Энэ мэтээр том амласан амлалтаа биелүүлсэн. Ерөнхийдөө тэр сонгуульд нэр дэвшиж, амлалт өгөхдөө зүгээр л энэ улс орны хөгжлийг өөд татья, хурааж хуримтлуулсан тав гурван юмаа монголчуудад, Монгол Улсад зориулъя л гэж амласан. Өнгөрөгч хугацаанд ЗТБХБ-ын сайдын албыг хашиж байгаагийнхаа хувьд Монгол Улсын дэд бүтцийн салбарын бодлогыг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийн гэсэн төмөр замын бодлоготой болж, иргэдийг орон сууцжуулах хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж, "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр, тэр дундаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлыг нь эхлүүлчихээд байгааг дахин сануулахад илүүдэхгүй биз. Өөрийн сонгогдсон Баянхонгор аймгийг жишиг аймаг болгоно хэмээн зарлаж, "Баянхонгор трейд" компанийг ч байгуулсан. Баруун бүсийн худалдааны төвийг Баянхонгороос төрсөн бизнесмэнүүдтэй хамтарч барьсан нь баруун таван аймгийн хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийслэлийн ханшаар нийлүүлэх юм билээ. Бас тойрогтоо хаалга, цонх, ханын материалын үйлдвэр, ноолуур угаах үйлдвэрүүдийг ч барьж эхлүүлсэн гэнэ лээ. Жижигхэн сэтгэж, жаахан ажил хийснээ овойлгож төвийлгөөд байдаг улстөрчдийн дэргэд тэр том сэтгэж, их бүтээн байгуулалт хийдэг. Тэглээ гээд онгироод байдаггүй. Тэр нь ясны тамирчин чанар л даа.

 

Амжилт

Монголын ард түмнийг олимпийн аваргатай болгосон гавьяа, хол ойроос ирсэн харийнханд үзүүлж харуулах том бүтээн байгуулалт "Чингис хаан" цогцолборыг Х.Баттулгаас өөр одоохондоо хэн ч хийгээгүй байгааг хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй. Улстөрч хүнийхээ хувьд бус монгол хүнийхээ хувьд монголчуудыг бахархах юмтай болгосонд нь баяр хүргэх ёстой байх. Монголчуудыг олимпийн аваргатай болоход Жүдо бөхийн холбооны тэргүүнийхээ хувиар хөлс хүч, хөрөнгө мөнгө харамгүй зориулж, зөв менежмент хэрэглэснийг нь үнэлэх хэрэгтэй. "Чингисийн ташуур", "XIII зуун цогцолбор"-ыг тэр л босгосон. Тэр цогцолбор нь ирээдүйд Монголд л үлдэнэ. Түүнийг Монголын хамгийн эх оронч хүн гэж хүмүүс үнэлдэг юм билээ. Түүн шиг Монголдоо л үлдэх юм хийж бүтээж, Монголоороо л байдаг улстөрч цөөн гэхэд болно. Хүнийг муулахын тулд муучилдаг хүмүүсийн хувьд тэр олигархи, мафийн толгойлогч царайтай нөхөр. Монголын гайгүй хэдэн хүнсний үйлдвэрүүдийг хувьчлаад авчихсан гэж л муучилдаг. Гэхдээ монгол бүтээгдэхүүнээрээ монгол хүндээ зориулсан, монголчуудад ээлтэй бүтээгдэхүүнийг түүний мэдлийн үйлдвэрүүд л санаачилж, нэвтрүүлж, боловсруулж гаргадаг. Монгол Улсад гамшгийн хэмжээнд хүрээд байгаа архи, тамхины эсрэг хэн кноп дарах вэ гэсэн шалгалтыг ангийнхнаасаа авахад ихэнх нь унаж байсан. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа болон тамхины бизнес эрхэлдэг бизнесмэнүүд УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах санаа түүнийх байв. Гаргасан саналыг нь чуулганаар хэлэлцэх гэтэл АН-ынхан уван цуван гарч хуралдааныг орхиж, МАН-ынхан олонхоороо санал хураалтад оролцсон ч олигтой дэмжээгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ ангид олон байдаг нь үүнээс харагдсан. Хамтарсан Засгийн газрын хамгийн их бүтээн байгуулалт шаарддаг салбарыг тэргүүлж байсан түүний ажлыг дэмжихээсээ саад хийх,  ажил хийлгэхгүй байх сонирхолтой хүмүүс олон байсан  болохоор Х.Баттулгын гаргасан  ажил хэрэгч, эх оронч санаачилгуудыг  дэмждэггүй.

Өөрөө ч энэ тухайгаа ил тод хэлдэг. Ямар сайндаа л З.Энхболд гишүүн нэгэн ярилцлагадаа "Энд тэнд тууз хайчлахаар Х.Баттулга сайд ажил хийсэн болж харагдах гээд байгаа болохоор түүний гаргасан санал, төслүүдийг унагадаг" гэсэн нь бий. Монголын парламентын түүхэнд Засгийн газрын ажлыг дотроос нь шүүмжилсэн анхны эр зоригтон нь Х.Баттулга. Тэр уржигдар болсон АН-ын ҮЗХ-ны хурал дээр хэлсэн үг гишүүдийн олонхын санаанд нийцэж байгаа харагдсан. Нэгхэн компани, хэдхэн гэр бүлийн мэдэлд Монголын  баялаг бүхэлдээ орчихсон гэдгийг, Засгийн газар яст мэлхийн хурдаар ажиллаж байгаа гэдгийг шулуухан хэлсэн нь ганцхан тэр л байсан. Засгийн газрын гишүүний хувиар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын гадаад айлчлалын бүрэлдэхүүнд орсон байлаа гэж бодъё. Бусад сайдууд бол хэд хоногийн айлчлал байна, дуусан дуустал нь хамт яваад, тансаг буудалд хонож өнжөөд яваад л байна. Өнгөрөгч оны хавар Ерөнхий сайдыг дагалдан олон сайд дарга нар БНСУ-д айлчилсан. Албан ёсны гэрээ хэлэлцээрүүд ч олныг хийсэн. Тэнд гурав хоногийн айлчлалын хө-төлбөртэй байхад бүх сайд дарга нар дагаад гурав хонож байгаа юм. Харин нэг албан ёсны гэрээ хэлцэл байгуулах, гарын үсэг зурах ёслолын арга хэмжээтэй өдөр "Женко" гэв гэнэт хүрээд ирчихсэн байсан. Харин орой нь буцсан байдаг байгаа. Хоногийн 500-800 ам.долларын үнэтэй тансаг буудалд гурав хоног тансаглаж, ард түмний татварын мөнгөнөөс хумслахгүй гэсэн бодолтой байдаг юм билээ гэж сэтгүүлчид тэрүүхэндээ бахархаж, магтаж байсан шүү.

 

Алдаа

Цаанаа ямар ч шалтгаантай байлаа гэсэн Х.Баттулгын сүүлийн үед гаргаж байгаа хурц зан төрх, шулуун шударга үгүүд дотор бодож санах, оройтоогүй дээр нь засаж залруулах ёстой олон санаа багтсан байдаг. Өнөөдөр биш ч маргааш өөрчлөх ёстой зүйлийг сануулсан. Түүний хамгийн гол алдаа нь цаг хугацааны хувьд хожуу, маш оройтож дуугарч байгаа явдал нь. Замын дундаас буцах байсан юм бол засагт орох шаардлагагүй байсан юм уу гэдэг ч юм уу, намдаа нөлөөтэй лидерийн хувьд аль эрт ингэж шийдэж, санаагаа илэрхийлэх байсан юм гэх хүмүүс цөөнгүй байна. Хэлдэг л үг. Энэ нь өөрийнх нь хийж эхлүүлсэн том бүтээн байгуулалтын ажил нь засгаа дагаад унах вий гэж болгоомжилсных биз ээ. Түүний бас нэг алдаа нь намын даргаа эзгүй хойгуур улс төр хийсэн явдал. Ингэхийг түүнд хэн нэгэн зөвлөсөн байж болох. Н.Алтанхуяг даргыг Лондон руу ажлаар явсан хойгуур нь шүүмжилснийг эзгүйд нь "авч өгч" байна гэцгээсэн. Цаг хугацаа ингэж таарсан байж ч болох.

Тэнэглэл

Өнгөрөгч оны хавар Ухаахудагийн уурхайгаас Цагаан хад хүртэл хүнд даацын машинууд өдөр шөнөгүй давхих болсноос байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж, осол эндэгдэл нэмэгдэх болсон тул намар хүртэл нүүрс тээвэрлэхийг зогсоосон шийдвэрийг Х.Баттулга сайд гаргасан. Харамсалтай нь МХЕГ замыг нь буцаагаад нээлгүүлчихсэн. Учир нь тэр зам нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанийн нүүрс тээвэрлэдэг зам, Б.Чойжилсүрэн нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн халаасны хүн болохоор тэгж дураараа дургисан хэрэг. Уг нь зам хаах асуудлыг хөндсөн нь зөв ч ар-га нь буруу байсан гэх хүн бий. Гэхдээ байгаль орчныг хамгаалах ёстой Л.Гансүх сайд санаа зовохгүй байхад өмнүүр нь орж, эх оронч зан гаргаснаараа танхимын ганц хоёр сайддаа "нүд үзүүрлэгдэх" болсон. Байгаль орчныг бохирдуулж, тоосжилт ихэссэнээс замын үзэгдэх орчин хязгаарлагдаж, хүний амь эрсэдсэн учраас Х.Баттулга сайд бусдаас түрүүлж санаа зовсноороо "тэнэг" харагдсан юм болов уу даа. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг энэ байх. Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж байгаа том оврын машинууд өмнөх замаа сайн харахгүй атлаа, хурд хэтрүүлдэг, замыг хайр найргүй эвдэж сүйтгэдэг гэдгийг хэлсэн салбарын сайд юутай ч ХЗДХ-ийн сайдын хувьд "тэнэг гар" гэж адлагдсан. Засгийн газрын хуралдаан дээр ч нэг бус удаа нэг нэгнээ энэ явдлаас болж чичлээд, бүр би чи-дээ тулаад авсан. Гэхдээ масс Х.Баттулгын талд байсан юм шүү дээ, уг нь. ХЗДХ-ийн сайд яагаад ч юм Х.Баттулгатай өстэй. Засгийн газрын хурал дээр "Чи яг төмөр зам барьж харагдаач" гэж басамжилсан үгээр дайрч байсан. Гэвч 3.5 км хос төмөр замыг сар хүрэхгүй хугацаанд монгол хүнээр бариулж чадсан. Монголчууд бассан хүнийг ба-сааг гаргасан хүн хамгийн тэнэг байдаг гэдэг. Гэхдээ энэ тэнэглэл нь хариу хэрүүлийн үг чулуудалгүйгээр үйлдлээрээ үзүүлсэн хамгийн гоё тэнэглэл байсан юм шүү дээ, үнэндээ.

 

Ирээдүй

Монголын улс төрд болон Ардчилсан намд "Женко" Х.Баттулгын эрин үе эхэлжээ гэхэд эргэлзэж, гайхах хүн гарахгүй нөхцөл байдлыг тэр үүсгэж чадлаа. Улс төрд хүчтэй лидер гэдгийг нь хүн бүр мэднэ. Бас АН-даа түүний тэргүүлдэг МоАХ-ны нөлөө ихийг саяхны үйл явдлууд харууллаа. АН-д даргын суудлын төлөөх тулаан эхлээд удаж байна. Уржигдрын ҮЗХ-ны хурал дээр намын даргыг огцруулах, шинэ  даргыг сонгох үйл явц болно гэж , олон хүн таамаглаж байсан ч АН-ынхан хуучин даргадаа итгэл үзүүлж, намаа сонгуульд ялуулахад нь фракциуд хүч хавсрахаар шийдсэн бололтой. Хэрвээ хэн нэгэн өөр санаа гаргасан бол яахыг мэдэхгүй. АН-ын дарга хэн боллоо ч сонгуулийн өмнө даргаа солих нь тийм ч зөв арга биш байх. Сонгуулийн дараа бол өөр хэрэг. Х.Баттулга нь болно уу, З.Энхболд нь байна уу, С.Эрдэнэ нь сонгогдоно уу, тус намынхны л шийдвэр. Гэхдээ Х.Баттулга бол нам байтугай улсыг ч удирдаад явчих хэмжээний гүйлгээ ухаантай, бас ямар ч лообийд автахгүй шударга гар гэдгийг л монголчууд мэдэхийн дээдээр мэддэг, бас ярьдаг юм билээ. Юутай ч Х.Баттулга С.Батболдын танхимын суудлаас улс төрийн хүрээнд гол дүрд тоглогчийн суудал руу шилжиж байна. Эдийн засгийн хувьд ч, улс төрийн нэр хүндийг нь бодсон ч АН-д Х.Баттулга лидер.

Эх сурвалж: Монголын мэдээ С.Хэрлэн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.