Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.09.25
Гадаад хэргийн сайд нартай уулзлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Испани, Австрали, Индонез, Украин, Словень, Швейцарь, Швед Улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус уулзав.
Эдгээр уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл хийж санал солилцсон байна.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тус чуулганаар хэлэлцэх гол гол асуудлууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн, Хүний эрхийн зөвлөлийн сонгуулийн асуудлаар ярилцлаа.