Болгар улс Улаанбаатарт ЭСЯ-аа дахин нээж байгаад талархал илэрхийлэв
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Болгар Улсын Гадаад хэргийн сайд Кристиан Вигенинтэй энэ 9 дүгээр сарын 23-нд НҮБ-ын төв байранд уулзав.
Өдгөө жаран жилийн нүүр үзэж байгаа Монгол, Болгарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр амжилттай хөгжиж байна.
Худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг санал нэгтэй дурдав.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлал, ЗГХК-ын ээлжит хуралдаанууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг сайд нар цохон тэмдэглэсний дээр худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг санал нэгтэй дурдав.
Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын холбоо зэрэг олон улсын болон бүсийн байгууллагын хүрээнд ч идэвхтэй хамтран ажиллахаар хоёр тал тохиролцов. Сайд Л.Болд Болгар Улс Улаанбаатарт ЭСЯ-аа дахин нээж байгаад талархал дэвшүүлэв.