Ерөнхий сайдын ном Европынхны анхаарлыг татаж эхэллээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбар “Towards the summit” намтар бүтээл
2013.09.03

Ерөнхий сайдын ном Европынхны анхаарлыг татаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбар болох “Towards the summit” намтар бүтээлийг Герман улсын Frankfurt хотод төвтэй “Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн компани хэвлэж өнөөдрөөс олон улсын зах зээлд борлуулж эхэллээ.

Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орны Ерөнхий сайдын намтар ном нь ганц дан түүний тухай өгүүлээд зогсохгүй Монгол улсын сүүлийн 20 жилийн ардчиллын түүх, жирийн монгол ахуйн тухай өгүүлснээрээ гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татна хэмээн хэвлэлийн компани үзсэн байна.

Олон улсын номын худалдаа, бизнес гэдэг асар том судалгаан дээр үндэслэгдэн зохион байгуулалттай хийгддэг ажил гэдгийг хүн болгон мэднэ. Таамаглаж байснаар энэхүү ном худалдаанд гарсан эхний өдрөөсөө баруун Европын улстөрчдийн анхаарлыг татаж эхэлсэн тухай “Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн компаниас мэдэгджээ.