Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.
2013.09.11

Төрөлт 7.2 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр энэ оны сүүлийн найман сарын нийгэм эдийн засгийн байдлын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 2013 оны эхний найман сард 52 мянга 735 эх амаржиж, 53 мянга есөн хүүхэд эсэн мэнд амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3518 хүүхэд буюу 7.2 хувиар өсчээ.

Харин бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 13 хувиар буурсан байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдагсад өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 12.7 тэрбум төгрөг буюу 33.5 хувиар өссөн аж.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 10.1 хувиар буурсан таатай мэдээлэл байгаа ч салхин цэцэг, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 38 хувиар өссөн тоо гарчээ.