Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.08.27

Нураах зургаан цэцэрлэгийн хүүхдүүд хаана харьяалагдах нь тодорхойгүй байна

Зургаан цэцэрлэгийг акталж хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байхад зарим цэцэрлэг хүүхдүүдээ хаашаа шилжүүлэх нь тодорхойгүй байна.

Эдгээр цэцэрлэг сургуульд багтдаг хүүхдүүдийг 9-р сарын нэгнээс өмнө хаана ямар газар хувиарлахыг шийдвэрлэх ёстой. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 10 –р цэцэрлэгийн 120 гаруй хүүхдийг тус дүүргийн 58-р цэцэрлэгт өгөхөөр болсон байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 26-р  цэцэрлэгийн хувьд хаана байрлуулах нь тодорхойгүй хэвээр байна.

Баянзүрх дүүргийн 10-р сургууль

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана "Эдийн засгийн хөгжлийн яамнаас төсвийн хөрөнгийн асуудал яригдаж байна. Нураах зургаан цэцэрлэг бүртгэлээ хийгээгүй. Тухайн цэцэрлэгт өнгөрсөн жил явж байсан хүүхдүүдийг ойр хавийн цэцэрлэгт хувааж өгөх байдлаар зохицуулж байна" хэмээн ярьлаа.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээгүй байгаа энэ үед нураах акттай цэцэрлэгийн хүүхдүүдийг хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ховор байна. харин эцэг эхчүүд цэцэрлэгийн шийдвэрийг хүлээсэн байдалтай байна. нураах шаардлагатай гэсэн цэцэрлэгүүдэд явдаг харьяаллын бус хүүхдүүдийг энэ жилээс бүртгэж авахгүй юм байна