
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.08.26
Ерөнхийлөгч хичээл заана
Жил бүрийн есдүгээр 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан хичээл заадаг уламжлалтай билээ.
2013-2014 оны хичээлийн жилийн есдүгээр сарын 1-ны теле хичээлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр заана. Теле хичээлийг 10.00-10.40 цагт улс орон даяар Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр шууд нэвтрүүлэх юм.