Н.Алгаа: Уул уурхайгаа дэмжвэл хямралыг хохирол багатай туулна
Уул уурхайн үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Н.Алгаа
2013.08.09

Н.Алгаа: Уул уурхайгаа дэмжвэл хямралыг хохирол багатай туулна

Ам.долларын гадаадаас орж ирэх урсгал эрс татарч, хөрөнгө оруулалт саарсан нь дотоод дахь үнийн өсолт, төгрөгийн ханшийн уналтын шалтгаан болж байна.

Цаашид ямар алхам хийх нь зохистой талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Н.Алгаа ийн хариуллаа.

Түмэн янзын боломж бидэнд бий

-Уул уурхайгаас бүх зүйл хамаарч байна. Гэтэл энэ салбар нь өөрөө зогсчихлоо. Энэ бүхнээс үүдэн валютын урсгал, хөрөнгө оруулалт саарлаа. Уул уурхай маш хүнд байна.

Салбар бүрийн төлөөллийг төр засаг маань сонсдог баймаар байна.

Одоо бүсээ чангалах хэрэгтэй байх. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтуудыг хязгаарлаж, бондын хөрөнгө оруулалтыг оновчтой шийдвэрлэх хэрэгтэй.

Хамгийн гол нь уул уурхайгаа дэмжмээр байна. Татвараа бууруулж, дэд бүтцийг нь цаг алдалгүй шийдвэрлэж, экспортыг нь дэмжмээр байна. Ер нь бидэнд энэ мэтээр түмэн янзын боломж бий.

Мөн салбар бүрийн төлөөллийг төр засаг маань сонсдог баймаар байна. Энэ бол төр засгийн өдөр тутмын ажил байх ёстой шүү дээ. Ингэж чадвал хямрал ч бай, юу ч болсон бай хохирол багатай л туулна.